Thursday, April 17, 2008

Эрлэгт хvргэх єргєдєл

Намар цаг гэхээр л надад шарласан мод, шажигнах навчис, усан бороо асгарсан залхмаар єдрvvд санагддаг байсан юм. Ерєєсєє намар надад уйтгар гунигийн улирал болж сэтгэлд тєсєєлєгддєг байлаа.

Гэтэл нэгэн тохиол сайхь бодлыг минь бvдэгрvvлж ондоо нэгэн ухаарлыг єгч билээ. Хамар хашаанд суудаг 70 настай ганц бие атигар эмгэн наснаасаа олон нєхєєстэй бор дээлнээсээ огт салдаггvй байсан болохоор би тvvнийг унтахдаа ч дээлтэйгээ хонодог болов уу гэж санадаг сан. Намрын тэнгэр юм л бол усан нvдэлдэг охин шиг минь уйлагнасан тэр єдєр Янжин хєгшнийг зутарч суугаа болов уу, хормой тvлээ єгье гээд очвол яг бодсоноор маань галгvй зуухныхаа аман дээр усанд норсон хулгана шиг бээвийгээд сууж байснаа намайг орж ирэх бараанаар толгойгоо єргєж над руу эргэхэд хоёр хацар дээр нь тооноор дуссан борооны юу, эсвэл нулимсных нь ч юмуу бєнжигнєсєн усан дусал vзэгдсэн юм. Єрхєє бvтээгээгvй хагархай цонхтой тоононых нь нvдээр борооны ус, галгvй зуухан дээр нь тос тос хийн унана.

Анзаарвал эмгэн уйлж суугаа юмсанжээ. Арваад жил саахалт аж тєрєхдєє би Янжин гуайн уйлж байхыг vзээгvй юм.

"Яав, юу болов. Бие тань євдєв vv" гэвэл эмгэн судас нь гvрийсэн vрчгэр хатангир гарынхаа алгаар хоёр хацраа шувтраад,

-Энэ намрын тэнгэрийг ээ. Задарчихсан юм шиг асгараад байхаар эмээгийнх нь сэтгэл бас задрах юмаа гэлээ.
Тэтгэврийн цєєн хэдэн тєгрєгєєр амь зуудаг энэ хєгшин хэзээ ч зовлон зvдvvр тоочиж байгаагvй хvн тул би жаахан гайхаж санаа зовлоо.

-Хvv минь суу л даа. Жаахан суу. Цай амс! гэж хань татах нь цаанаа л нэг єрєвдєлтэй, наанаа бас зvрх шимширмээр бєлгєє.

-Цаад хєгшнєє харж хандан орж гарч явдаг юм шvv хэмээн бvрлээч эмээ минь надад захьсан нь бодогдоно.
Хєрж бvлээцсэн хар цайнаас оочих vестээ би Янжин хєгшин єнєєх єдєр ч, шєнє ч салдаггvй далан нєхєєстэй бор дээлээ сольж баяр болгоноор ємсдєг нимгэн хир суусан цэнхэр жигvvнэн дээлээ ємссєнийг мэдлээ. Бас хоймрын жижиг авдран дээрээ зул барьжээ. Хєгшний бие муутай ганц охин ноднин хавар єєд болж энэ хорвоод эмгэн цор ганцаараа хоцорсон билээ. Охин нь хэвтрийн бєгєєд хэнтэй ч ярихгvй унь ширтээд л хэвтэж байдаг сан. Эмээ минь хэлэхдээ, хэлтэй юм шvv дээ, зайлуул. Даанч ер дуугарч байхыг нь хараагvй гэдэг байлаа.

-Миний муу ганц эгч байсан юм. Дуулах нь ээ, саяхан єєд болжээ. Эмээ нь одоо газар дээр гав ганцаараа боллоо доо гэж хєгшин дуугарав. Надад хэлэх юм олдсонгvй. Дэмий л тамхиа асааж татав. Цагтаа аав, ээж, хань, vр хvvхэдтэйгээ элэг бvтэн явсан энэ хєгшин одоо ийнхvv цор ганцаар єнчирч vлдсэн нь дэндvv єрєвдєлтэй болоод сэтгэл шимширмээр ажгуу. Уг нь уйлж ирээд, дуулж буцдаг хорвоо гэсэн сэн. Гэтэл уйлагнасан энэ намрын тэнгэр дор дуулах бус уйлж суугаа єнчин ганц эмгэнийг хараад хэний ч сэтгэл эмтрэх буй за.

-Таны бие тавгvй байна уу? гэж санаа зовнин лавлавал,

-Энэ зовлого юундаа ажрах вэ. Намайг ямар эрлэг тоох биш дээ. Болдог бол єргєдлєє єгєєд очмоор байх юм даа. Надад ямар хоргодож саатах юм байх биш. Уйлъя ч гэсэн нулимс дууссан шиг байна. Дуулж ч явсан биш. Ямар энэ насыг жаргаж элээсэн биш дээ. Эрлэг тоовол єглєє сэрэхгvйгээр нэг мєсєн унтчих юмсан гэж бодох юм хэмээн дуугарав. Дуугарах бус vглэж байх шиг санагдлаа. Тунгааж бодвол энэ vгээ зєвхєн надад ч биш бас єєртєє, давхар єнєєх эрлэгтээ хэлээд байгаа бололтой. Намайг босоод гарахад эмгэн бєгтийн суусаар vлдэв. Харин араас маань,

-Тvлээ єгсєнд баярлалаа, хvv минь хэмээн єгvvлсэн юм.

Тэр орой би эхнэртээ "Янжин гуай нэг л доройхон байх шиг" гэж хэлээд єнгєрсєн билээ.

Єглєє нь ажилдаа явахаар гарахад бороо урьд єдрийнхєєс чиг илvv ихээр асгарч байв. Эмгэний гэрийг харвал єрхєє ашгvй татжээ. Тооноор нь дусаал гоожихгvй, болж дээ гэж бодов. Харин орой ажлаасаа тараад харивал эхнэр,

-Хєгшин єнгєрчихлєє! хэмээн сулхан дуугарсан юм. Эмгэний эрлэгт хандсан єргєдлийг сонссон юм болов уу даа гэж одоо надад хааяа санагддаг.

Навчис шарлаж намар болох бvрт би эмгэний тухай дурсдаг юм. Дурсах ч бас биш юм, эрхгvйеэ л намрын уйлагнасан бороо асгарах бvрт сэтгэл хєндvvрлэдэг болсон билээ.

No comments: