Monday, January 21, 2008

Б.Ринчeн Сархад сайхан ч ёс эрхэм

Сархад сайхан ч ёс эрхэм Манай Монголын ард түмэн маш эртний соёлт улсын нэгэн тул боловсон улс бүхийд эртнээс нааш уламжилсан ундааны зүйлд өвөрмөц сонин нэртэй, нэр нь бас түүхтэй, хэрэглэх нь бас ёс журамтай билээ. Хөлчүүлдэг ундааны зүйлийн ерөнхий бөгөөд хүндэтгэлийн нэр нь САРХАД. Сархад дотроо бас нэрийн ялгаатай. Нэрж боловсруулсан сархадын зүйлд АРХИ гэдэг нэгэн зүйл бий. Архи гэдэг нэр нь монгол худам үсгээр одооны дуудлагаар болбол арахи гэж бичсэн байдаг. Уг эртний дуудлагаар нь бол араки гэсэн үг бөгөөд эртний арабаас авсан хэлбэр нь явж байгаа хэрэг. Арабчууд дундад Азид наймдугаар зууны үеэс эзэн болсон гэдгээр бодоход монголчууд тэднээс наад зах нь наймдугаар зууны үеэс өөрийн үг болгон авсан болно. Тэгэхэд лав 1200 жил архи гэдэг нэр хэрэглэсээр иржээ. Арабаар арака гэж архийг нэрлэдэг нь болгар хэлэнд ракия гэж орсон хэлбэр одоо ч бий. Архийн дотор монголчууд шимийн архи гэж, түүн дотроо арз, хорз гэх зэргээр хатуугийн хэмжээгээр ялган нэрлэсэн олон нэр бий. Архийн зүйлд бас ШАТАМ гэдэг нэр бий. Галд шатдаг учраас чингэж нэрлэсэн хэрэг. Герман хэлнээ брантваин буюу шатдаг архи, англиар брэнди гэж яг монголтой адил шатам гэсэн нэр байдагтай дүйх нэр манайд байгааг европ хэлнээс орчуулах хүн мэдэхэд илүүдэхгүй байх бий. Франц хэлнээ ликер гэж, нэгэн зүйл нэр арванхоёрдугаар зуунд латин хэлнээс орсон нь европ зүгт түгэн дэлгэрч ирсэн байна. Уг нь латинаар шингэн гэхийн шингэ гэсэн нэр ажээ. Тэгэхэд монгол хэлнээ сархдын дотор ШИНГЭ гэж нэрлэдэг нэгэн зүйл архи байсны гэрч нь бичгийн хэлний дурсгалд бийгээр барахгүй аман хэлнээ дөчөөд жилийн өмнө тайлгын зүйлд хэрэглэдэг нэгэн зүйл архийг шингэ гэдэг байжээ. Францаар дамжин Европод дэлгэрсэн ликер гэдэгтэй яг утга дүйх шингэ гэдэг сархдын зүйлийг манай худалдааныхан гадаадаас авч ирдэгт монгол нэр бийг орчуулагч нар мэдвэл бас Европын арванхоёрдугаар зуунаас наашгүй түүхтэй нэр байгаагаа хэрэглэхэд сонихон бий. Сархдын зүйлд нэрдэггүй, гагцхүү үзмийн шүүсийг шахан дарж амтат сархад болгодог нэгэн зүйл ундаа бий. Түүнийг монголоор ДАРС гэж нэрдэг архи гэдгээсээ ялган нэрлэдэг байжээ. Дарсыг бас БОР гэдэг, БОР ДАРС ч гэж нэрлэдэг. Үүнд Унгар улс одоо хүртэл үзмийн дарсыг БОР гэдэг байна. Манай дарсыг оросоор виноградное вино гэж нэрлэдэг байна. Дарс дотроо төрөл зүйл олон. Францад Шампан мужид хийдгээр Шампан дарс, оросоор шампанское гэж нэрлэдэг нь нийтэд дэлгэрсэн нэгэн зүйл дарс болно. Европoд биир, орос слав хэлэнд пить гэж уух гэсэн үгнээс пиво гэж ундаа хэмээн нэрлэсэн нэгэн зүйл сархдыг монголчууд лав хэдэн мянган жил арвай тарьдаг үеэсээ эхлэн арвайн ШАР АЙРАГ гэж нэрлэсээр ирсэн билээ. Монгол-европ толь бүхэнд манай тэр шар айраг гэдгийг европ хэлнээ биир, оросоор пиво гэж орчуулдаг байнам. Монгол газар явсан орос жуулчны бичигт монголын арвайн шар айрагийг монгольское ячменное пиво гэж сонирхон аятайхан ундааны нэгэн сонин зүйл гэж тэмдэглэсэн байдаг. Шар айргийг арвайгаар хийснийг нь арвайн, өөр зүйлээр хийснийг нь тийм шар айраг гэж тодотгол нэр зүүж хэрэглэдэг ёс соёлт монгол хэлэнд байж л дээ. Сүүгээ лаазанд хийснийг "молкооддог" улс, шил савтай шар айргийг "пёов!" гэж явдаг нь нимгэн боловсролоо гэрчилж байгаа шинж нь тэр дээ. Боловсон орос хүн биир гэдэггүй пиво гэж, боловсон англи хүн пиво гэдэггүй биир гэдэг нь, боловсон монгол хүн монголоороо биир ч гэхгүй пиво ч гэхгүй жишээ буй за! Эртний соёлт монголын ард түмэн сархдын зүйлийг идээний дээж гэж олон улсын нэгэн адил эрхэмлэдэг учир зочин хүнд хар ус барихгүй хар архи барьдаг ёс бий билээ. Тэгэхэд бас архийг нь ууж хүндийг нь хүлээгээд хөлчин согтууран ах дүү олны дунд муугаа үзүүлж муухайгаа дуудуулахыг тун жигшдэг журамтай билээ. Ахмад настан хүнийг хүндэтгэн үздэг боловсон ёс бүхий манай ард түмэн, багачууд залуучууд, ахмад настан хүний дэргэд уун согтуурч, шарван найгаж, уусан идээндээ сав болж чадахгүй муугаа үзүүлж муухайгаа дуудуулж явахыг тун ч жигшдэг билээ. Боловсон улс бүхэн мөн ийм байдаг. Учир иймд идээний дээж сархдыг амсавч уун согтуурахгүй, ёс алдахгүйг эрхэмлэдэг манай ард түмэн, архи хэтэрвэл хортойг "архи арвангурван жолоотой", "сархад савнаасаа бусдыг давдаг" гэж сургамжлан хэлдэг цэцэн үгтэй. Мөн архинд хөлчсөн хүн ухаан мэдрэл алдаж муу муухайгаа үзүүлдгийг хэдийн шинжилж "муу эр архинд давардаг", "сохор үхэрт худаг бүү заа, согтуу хүнд архи бүү үзүүл" гэх зэргийн өдий төдий цэцэн үгээр архи хэтрэхийг шүүмжлэн цээрлүүлсэн байдаг. Сүүлийн үес залуучууд архинд хөлчин халамцаж гудамж зээлийн газар согтууран явах бүдүүлгийн үзэгдэл баахан гарч байгаа нь ардынхаа ёс, ахмад настан хүнийг хүндэтгэх боловсон заншлыг алдагдуулж бүдүулэг шинж үзүүлэх байдал хот суурин газар үзэгдэж байгаа нь дотоод гадаадын хүний нүдэнд тун аягүй үзэгдэж монгол ардын нэр төрд муухай, "хүн нэрээ тогос өдөө" гэсэн ард түмний өөрийн бие болон бусдыг хүндэтгэдэг боловсон нарийн ёс мэдэхгүй бүдүүлгээ илчилж байгаагийн шинж болно. Иймд согтууран уух, гудамж зээлийн газар шарваж найгаж явах нь нийт олны боловсрол өндөр болж байгаа одоо цагт нүдний булай муухай үзэгдэл гэдгийг сэнхрэн бодох хэрэгтэй байна. Уухдаа хэмжээ ёс алдахгүй, өөрийн болоод ард түмнийхээ нэр хүндийг гутаахгүйг юуны өмнө бодууштайг залуу үеийнхэн тун анхаарах хэрэгтэй.

Хошин шүлэг

Дорнод аймгийн Баян Уул сумын зохиолч Ц.Бадамдоржийн бичсэн нэгэн хошин шүлгийг та бүхэнд хүргэе.Үвэр түрийгөө хооhоолж байгаадҮри зээли тавижа байгаадҮргэнэй шүлэ уужа байгаадҮнэтэйшэг булган малгай аваавдааБулган малгайнгаа hорые нь ялалзуулжаБулай зохидоор сэхэлдүүлэжэ тавяадОлоной дунда сээжээ түхэгнүүлэжэОвоохон амьтан hагсайжа явааваХампаан дүрүүгтэеэ ажалhаа тараадаХаргын иресторанда дүрвэн зуудаадаГэрэтээ хариха hанаатайГэнгинэжэ, гэлдэржэ явтарниХойноhоом хүсэжэ ерэhэнХоёр солбон хүбүүдыеХажуугаарни үнгэрэг гэжэХаргы табижа үгөөhөмХаяа гэхэ завдалгүйНэгэнийнэ урагшаа нүгөөдэнэ хойшооНишэгэнэсэ гүйлдээд ябашбалСошооноhоо hая гаражаСохоёо илэжэ үзэхэдэмБулган малгайем тэдэБуляагаад арилашаhан байбалАрьяабалын базар дариАмыма абаагүйхадаа болоодааТарбаган шьеhаа малгай үмдэхэТархыма үлөөгөөхадаа хүрөөдаа.

Буряад-Монгол/Цонгоол Нацагдоржийн бvтээл /

Их Хvрээ 1920 оны Мичин жилийн євєл Мигжэд Жанрайсигийн дуганы ємнє этгээдэд идэрийн цог нь гялалзсан халх буриад хоёр хєвvvд хєєрєлдєн байна. Номын Хvрээний халх банди асууна: -Эрхэм ах хэлний татлага ондоо хувцасны зах этгээд, лавтайяа халх бус ажгуу. Хэт нутаг хаана билээ? Хавтгай Цєхєєр нутагтай асан, цагаачин цонгоол хvвvvн єгvvлрvvн: -Цагаан хаанымнай шэрээ холбироод, цагын байдал сэвvvн болоод, оносан газар огаасан осоо большвииг дээрэмшэндэ буляагдаад уугуул нютаг суугуул газараа зорижи ерэсэмди. Авгад цонгоол угтай Агваан Очиртаров гэжи биилдеэ. Буряад гэжи дуулаа гvvт?Хувраг асууруун: -Засагт ханы Дайчин засагийн хошуугаар нутагтай билээ, аргалчин отогийн урианхай Чєєсvрэнгийн кvv Самбуу гэж нэртэй билээ би. Сахилын нэр Гэлэгжамц. Чєєриин ном vзэж, эмчийн сургууль барих гэж нутгаас гараад тvрvv сарын хуучидаар энэ Кvрээ газар ирсэн билээ. Манай нутгийн захаар єєлдvvд гэж хазгай кэлтэй халх биш кvмvс байдаг. Тvvнээс биш бурайд гэж дуулсангvй, буян болтугай осолдолгvй ойлгомоор кэлтэй байна. Танайхан тэгэхлээр, Цагаан хааны оростой зах нийлж суудаг кэрэг vv? Цонгоол хvвvvн єгvvлрvvн :- Цагаан хаамнай деваажин Сухааваадиин орондо заларасаар хоёр жэл болоо байна даа, Арьяабаал бурхан гурбан эрдэни! Тиимэ л даа Орос гvрэндэ багтажа оросоор vни боложо байнабди. Буряад гэхэдээ Нарин Зvлхын эхинээс Байгал далайе тойроод зvvн таладаа Барга хvртэрэ байдаг монгол угсаатай зонуудые хэлэдэг юм. Мvнєє нютаг оромнай дайны хvлдэ ороод хулгайшан шэмээшэгvvдтэ намнуулжа хvvн зон харасан зvгтєє бутаралсажи байна.(ёпть гэжэ байжа хараана) Хувраг бас асууруун: -Танай бурайдууд бvгд тан шиг иим кэлтэй юv? Залуу хvвvvн хариулна: -Бурхан vзэг! Аватай цуг тvvрэгийн дайнда явасан Донскоой хасаг калмык vвгєн Хvрээ орожи мvргєл хиих гэжи маанда айлчалжи ерээд аватай хєєрєлцєж байгаа сэм. Тэрэндэл адляар дуугарнат!(дотроо, Ононы хамнигачуул бас ингэж К-гээр ярьдаг шvv дээ, гэж бодов) -Yгэй. Худын голоор нютагтай булгадууд, Зvлхын эхинэй эхирэдvvд, Тvнхэн хадын хонгоодорнууд, Хойт талын хорьдууд, зvvн Агынтид булта х-гээр хєєрєлцдєг. Осо гэхэдэ Уhа гэхэ, Цаса гэхэдэ Саhан гэхэ тиимэшэг хэлэтэйнvvд байдаг. Урда манай Сэлэнгийн зургаанда мэдэлтэй байсан цонгоол сартуулнууд танай халхачуултай адляар хєєрєлцєнє. Баса Ононой дунда бэеэр хамнигад гэжи манайхинтай адли хэлэтэй улас байдаг. Танай хэлэ баса тэдэныхитэй адли байна. Мэнэ сая та уряанхай угтайб гээт. Сэлэнгийн Ноёхон нютагт уряанхад-цонгоол гэжи байдаг. Баруун сартуулда Уряанхайнууд баса бии. Тэдэнvvд танай нэгэ тvрєл байжа магад Сайн хааны самалган, Бушагта хааны бусалганы vеэр баруун Монголоос гарчи ерэсэн зон гээ ем сэн нэгэ уряанхай-сартуул нvхэрни, албанда цугтоо байсан. Мvнєє Хараагы Баатар ваанай хошуунда нютагжоо. Хувраг єгvvлрvvн: Єєлдийн самуунаар манай хошууны улс их ойлсон гэлцдэг. Манай дээдэсvvд Кєхнуур гэж тангад тvвд таван кэлийн улс байдаг газар дутааж кvрээд, кэдэн жил болж байтал Манж хаан манийг Алтайн цаана єєлдийг сахиулахаар явуулав. Тэндээн байж байтал єєлдийн Лувсанданзангийн бослогыг даруулахад бас дайчлaгдав. Сvvлээр нь Алшаад байж байгаад сая Алтайдаа ирсэн гэдэг. Тэр vед л тасарсан ах дvv нар болов уу даа. Хожим эрхэм ахын буянд тэр урианхай овогийн эр лvгээ нvvр золгон учрах буй за, хэмээгээд наминчлан мэхэсхийв. Хувраг бас асууруун: Эрхэм ах та албанд хамт явалцсан хэмээлээ. Ямар алба vvргэлсэн болохыг хэлж болох аваас сонирхсон сэтгэлийн хорхойг дарж єгєх ажаамуу. Залуу эр єгvvлрvvн: Гайхуулаха нэрэм мvнєє vгы лдеэ, юддєє. Сагаан хааны албатан боложи ороходомнай хагас зонымнай хаан эзэны хасаг сэрэгын албанда оруулжа, ясааг албан татариас цvлєєлсєн емэ. Тэрэ сэрэгын албанда урдандаа бvхы л насаараа явадаг байгаад мvнєє 4 жэл болоод байгаа сэм. Баса урда гансал хилиин харуул харадаг байгаад мvнєє бvхы л Орос гvрэны заха хизаарта албан хаажа очодог байсамди. Бии Баруун-Гермааниин фронтодо дуудагдан очоод нvхэн гэрсоо 3 жэл буудалдаа сэм. Тиижи байтараа Хаан баабайм шэрээнээсээ тvлкигдээ, Хасагын албан болюулагдаа. Харижэ гэртээ ерэм гэсэн, хуухай шэмээшэгvvд большвииг болообди гэжэ байжи маандые алажи газарым буляажи эхилээ. Атаман Семеновы засаг унагагдаад улаан большвиигы гарта оробобди. Хэды vеын эсэгэ vвэгэдын арюун алдар, орос эхэнэры алавчин доор хаягдава. Тыгээд, хvгшэн авынгаа захяагаар Хvрээ орожи Богдо ламын аваралда даатхал хэхээр ерээд байнав. (Залуу эр урд vеийн тvvх улиралуудыг санаандаа ургуулан ирээдvй хойчийн талаар оюун тархиндаа шившин байлаа) vргэлжлэл бий...

Monday, January 7, 2008

Дуран (Хошин єгvvллэг)

Хэдэн жил оролдож байж би хана нэвт хардаг дуран хийлээ. Энэ санаачилгаа даргадаа vзvvлбэл:
- Ажлын цаг ашиглалтыг шалгах сайн багажтай боллоо гэж бєєн баяр болов. Манай албан газар цаг ашиглахдаа газар тэнгэр шиг хоёр хvн бии. Ажил дээр тогтдоггvй гэсэн шvvмжлэлд дєжирсєн Дарам гэж хэнэггvй толгой нэг байхад нєгєє нь єдєрт єрєєнєєсєє цухуйдаггvй Батсуурь гуай билээ. Дарга бид хоёр шалгалтаа Дарам гайхлаас эхлэхээр шийдлээ. Яг наймд дурангаа нээсэн чинь Дарам алга! Єрєє нь хов хоосон харагдана. Гэтэл арваад минут болоод орж ирлээ. Ширээнээсээ цаас шугам гаргаж зураг зураад эхэлснээ нэг юм бодов бололтой босч баахан холхисноо гараад явчихлаа. Ийм л хvн дээ цаадах чинь гэж дарга шогширлоо. Удалгvй Дарам ороод ирлээ. Жаал сууснаа буцаад гараад явлаа. Дарга минь «Ийм хамхуул шиг амьтнаар чинь юу хийлгэх вэ?» гэж гасаллаа. Vдээс ємнє Дарам эргэн єрєєндєє орж ирсэнгvй. Яг нэг цагт дурангаа нээтэл хашир эр аанай л байдаггvн! Таван минут хожимдоод орж ир-лээ. Суулаа. Нєгєєхэє зурлаа. Овоо л сууж байснаа гэнэт хорхой хатгасан мэт гараад явчихлаа. Удаж удаж сая нэг орж ирлээ! Нэлээн сууснаа гадуур хувцсаа ємсєж хавтсаа сугавчлаад гарлаа. Дарга уурлаж «Ийм хэдэн хvнтэй бол энэ байгууллагын ажил нурна шvv. Цаадахаа дуудаад ир! гэж надад тушаалаа. Би Дарамыг олж ирлээ.- За цaг хэд болж байна? - Дєрвєн цаг!- Та хаачих нь вэ?- Би номын санд очиж юм хармаар байна.- Чи єнєєдєр юу хийв? Юу бvтээв?- Би санаачилсан зvйлийнхээ зургийг гаргаж, газар дээр нь хэмжиж vзээд...- Чи єнєєдєр єрєєнєєсєє есєн удаа гарлаа! Ийм байж цалин авдаг мєн сайхан дотроо! Бvтэн найман цаг хоёрхон хуудас зураг! Залуу хvн байж яасан хийморь vхсэн эр вэ?Тэр хоёрын яриа vvгээр тєгсєв. Дарга бид хоёр дараа єдєр нь Батсуурь гуайн єрєє рvv дурангаа чиглvv, лээ. Єглєє яг долоо тавьд харахад Батсуурь гуай аль хэдийнэ ирээд суучихжээ. Манай дуран эсрэг талд байрласан тул нvvрий нь харж болдоггvй! Мань эр рvvхэн тэндээ нэг юм хийгээд байв. Дарга:- За ямар байна гэж мишилзэнэ. Vнэхээр сууж сурсан хvн юм. Би ч биширлээ. Сууж сууж нэг босож суниагаад ахиад суучихлаа. Дарга бид хоёр тэсвэр алдаад vдийнхээ цайнд явлаа. Буцаж ирээд дурангаа нээсэн чинь аанай л сууж харагдана.- Иш биеэ бодоосой хєєрхий минь гэж єpєвдєнє. Гэтэл ажилсаг хvн маань ширээнээсээ нэг ном гаргаад ирлээ.- За хар даа цаадах чинь онолын мэдлэгээ цаг ямагт дээшлvvлж байдаг хvн шvv гэж дарга магтав. Бид хоёр дурангаа хаалаа. Тэртэй тэргvй ийм хvнийг шалгаад яах вэ дээ. Тав єнгєртєл байж байгаад дурангаг нээлээ. Батсуурь гуай сууж л харагдана.- Манай энэ нэг юманд мэрийхээрээ нойр хоолоо мартдаг хvн шvv. Хоёулаа очиж «Одоо боль!» гэж хэлье гээд дарга минь босов. Бид хоёр Батсуурь гуайн єрєєнд орлоо. Гэтэл тэр ширээ тэгнэн «Мянга нэгэн шєнийн vлгэрийг» дэлгээд дээр нь хацраа наан дугжирчээ. Байшин нурсан ч мэдэх шинж алга! Хоёр гap нь цэл хєх болжээ. Хийгээд байсан юм нь хажууд нь байна. Тэр хэдэн хэсэг болсон vзэгний сэг байлаа.