Thursday, December 13, 2007

ДААЖИГНАЛ

Євлийн цэлмэг єдрийн їд дундын їе… Хїйтэн ид тачигнаж байсан болохоор намайг сугадан явсан Наденькагийн шанааны їс мєнгєлєг цан хїїргээр бїрхэгдэж дээд уруул дээр нь бєєн ус наалджээ. Бидний хєлєєс газар хїртэлх налуу хавтгайд нарны гэрэл толинд туссан юм шиг тусжээ. Бидний дэргэд хурц улаан цэмбээр бїрсэн жижиг чарга хэвтэнэ.
- Надежда Петровна минь доош гулгая. Зєвхєн ганц удаа. Бид гэмтэхгїй гэдэгт итгээч гэж би гуйлаа.
Гэтэл Наденька айна. Тїїний резинэн жижиг шаахайвчаас мєсєн уул дуустал бїх юм тїїнд аймшигтай хэмжээлшгїй гїн ангал мэт санагдана. Тэрээр доош хараад, бас чарганд сууя гэж намайг хэлэхэд тїїний ухаан балартаж амьсгаа нь тасалдана. Тэгээд хэрэв тэр гїн ангал руу нисэхээр амь дїйвэл яах билээ? Ухаан алдаад їхэхээс єєр юмгїй.
- Танаас гуя! Айхын хэрэггїй. Энэ чинь аймхай, гулчгар хэрэг шїї дээ гэж би хэллээ.
Тэгж тэгж Наденька зєвшєєрлєє. Тэрээр амьдралдаа аюул занал учруулан байж ингэж зєвшєєрсєн нь тїїний царайнаас илэрхий ажээ. Цонхийж цайгаад дагжин чичирч байгаа тїїнийг би чарганд суулган гараас нь зуураад тїїнтэй хамт ёроолгїй гїн рїї гулсан одлоо. Чарга сум шиг ниснэ. Зїсїїлж буй агаар нїїрийг дэлдэж чихэнд хїнгэнэн шуугьж час час хийлгэн чимхэж мєрнєєс толгойг тасдаад авах гэж оролдоно. Салхины тїрэлт амьсгал їл авахуулна. Чєтгєр єєрєє савартаа биднийг атгаж хїнгэнэн шуугьсаар тамр уу аваачиж байна уу гэлтэй. Эргэн тойрны юм салхи шиг хурдлах нэгэн урт зурвас болжээ. Хоромхон зуур болоход бид сєнєх нь її гэмээр боллоо.
- Надя би танд дурлаж байна! Гэж би нам дуугаар хэлэв.
Чарганы гулсалт сааран саарсаар салхины хїрхрэлт, чарганы улны чахралт урьдынх шигээ тийм айшигтай биш болж амьсгаа тасалдах нь больсоор бид дор бууж ирлээ. Тэрээр бїр цонхийж гїйцээд арай ядан амьсгална.. Тїїнийг би дэмжин босголоо.
- Юу’ ч гэсэн би дахиад гулгахгїй гэ жтэр бїсгїй айж дїрлийсэн нїдээр намайг харж хэлээд:
- Юу ч болсон їгїй. Би арай л їхсэнгїй гэв.
Жаахан байзсаны дараа тэрээр тайвшран миний нїд рїї асуунгуй маягаар харсан нь тэр таван їгийг намайг хэлэв її, эсвэл салхины шуугианд тийм юм сонсогдов уу гэсэн янзтай ажээ. Харин би тїїний хажууд зогсоод тамхи татан бээлийгээ анхааралтай харж байлаа.
Тэрээр намайг сугадан явж уулын бэлээр бид удаан зугааллаа. Таавар шиг юм тїїнийг амар заяа їзїїлэхгїй байгаа бололтой. Тэдгээр їгсийг хїн хэлэв ?? яав? Тийм її, їгїй юу? Тийм її, їгїй юу? Нэр тєр, амьдрал, зол жаргалын энэ асуудал бол даанч чухал хорвоо дээр хамгийн чухал асууал ажээ. Тэсч ядан, гунигтай харцаар Наденька миний царай руу ширтэж тэдгээр їгсийг намайг хэлсэн эсэрхэдэ хариулт олж эс чадна. Ээ хєєрхий, энэ энхрий царай хичнээн єрєвдєлтэй вэ! Тэр єєртэйгээ тэмцэл хийж ямар нэгэн юм хэлж, асуумаар байв ч їгээ олж чадахгїй байлаа. Тїїнд эвгїй, аймашигтай баяр байслангтай байгаа нь саад болж байгаа ажээ. Тэрээр над руу харалгїй:
- Та мэдэж байна уу? гэж хэлэхэд би:
- Юу юэ? Гэж асуулаа.
- Дахиад гулгая.

Бид шатаар уул єєд єгслєє. Цонхийж цайгаад адагжин чичирч байгаа Надьекаг би дахиад чарганд суулгаж бид дахиад аймшигт ангал руу нисэн салхи дахиад хїнгэнэж чарганы ул чахран чарганы хамргийн хїчтэй шуугиант хурдын їед би нам дуугаар:
- Наденька, би танд дурлаж байна гэж хэллээ.

Чарга зогсоход Наденька бидний дєнгєж дээрээс нь гулгаж буусан уул єєд харснаа миний царай руу удаан гэгч ширтэн миний хайрхамжгїй, тэвчээргїй дууг сонсоод бїх биеэрээ, бїр углаа ханцуй, юїдэн нь хїртэл хачин эргэлзэл тєрїїлжээ. Тїїний царайд “Юу гээч энь энэ вэ? Тэдгээр їсгийг хэн хэлэв? Энэ хїн її? Эсвэл надад тийм юм сонсогдов уу?” гэсэн асуулт бичээстэй байлаа.
Энэ тодорхой биш зїйл тэр бїсгїйг сандрааж тэвчээрийг алдуулжээ. Хєєрхий бїсгїй асуусан асуултад їл хариулан царай барайлгаж хариугїй уйлах гэж байлаа.
- Бид харих юм биш її? Гэж намайг асуухад:
- Надад… надад гулгах сайхан байна. Дахиад нэг гулгавал яасан юм бэ? Гэж тэр бїсгїй царайгаа улайлган байж хэлэв.
Тїїнд энэ гулгалт “таатай” байтал чарганд суухдаа тїрїїчийн шигээ цонхийж цайгаад айснаас болж арай ядан амьсгалж чичрэн салгалж байлаа.
Бид гурав дахь удаа доошоо буухад тэрээр миний царай єєд харж миний уруулыг ажиглана. Харин би амаа алчуураар таглаж ханиалгаад уулын дунд хїрэх їед:
- Надя, би танд дурлаж байна гэж хэлж амжлаа.
Тэгээд оньсого, оньсого хэвээр їлджээ. Надя їг їл дуугран ямар нэгэн юмны тухай … бодно. Мєсєн гулгуурын намайг мєнєєхєн їгсийг хэлэхгїй байгаа даа гэж хїлээнэ. Тїїний сэтгэл санаа хямран “Тїїнийг салхи хэлэх ёсгїй! Тэдгээр їгсийг салхи хэлэхийгб и хїсэхгїй байна! Гэж хэлэхгїй тул байдаг хїч чармайлтаа гаргаж байлаа.
Маргааш єглєє нь би “Хэрэв та єнєєдєр мєсєн гулгуурын газар руу явбал манайхаар дайраарай. Н” гэсэн зурвас хїлээж авлаа. Энэ єдрєєс хойш Надьека бид хоёрє дєр болгон мєсєн гулгуурын газар руу явж чаргаар доош буух бїрд би нам дуугаар
- Надя, би танд дурлаж байна гэж мєнєєхєн їгээ хэлдэг байлаа.
- Хїн Дарсанд юм уу хар тамхинд даддаг шиг удалгїй Наденька эдгээр їггїйгээр амьдарч чадахгїй божээ. Їнэндэ эуулнаас хурдлан буухад урьдын адил аймшигтай байсан боловч одоо аймшиг, аюул хоёр маань урьдынх шигээ оньсого хэвээр їлдэн санаа зовоосоор байгаа дурлалын тухай їгст сэтгэл булаах увдис бий болгожээ. Энэ хэрэгт салхи, бид хоёр л сэжиглэгдэж байлаа. Энэ хоёрын аль нт тїїнд урласнаа хэлснийг тэр мэдэхгїй боловч ямар ч саваар уусан нь хамаагїй, согтож л байвал боллоо гэгчийн їлгэрээр тэр бїсгїйд аль нь ч ялгаагїй болсон бололтой.
Нэг удаа їдийн хэрд би олны дунд хутаглдаад ганцаараа мєсє гулгуурын газар руу явж бйагаад нїдээрээ намайг эрсээр уул єєд Наденькагийн явж байхыг харлаа… Дараа нь тэр бїсгїй явган шатаар айсан янзтай єгслєє… Ганцаараа бууна гэхэд тїїнд ямар аймшигтай байсан бол! Цаазлуулахаар явж байгаа юм шиг тэрээр цас шиг цонхийж цайсан боловч эргэж харах ч їгїй эрсхэн явна. Намайг байхгїйд мєнєєхєн бишрїїштэй амттайхан їгс сонсогдох нь її гэдгийг шалгах гэж бїсгїй шийдсэн бололтой. Цонхийж цайсан, тэгээд бас айснаас болж амаа ангайлгасан тэр бїсгїй чарганд сууж нїдээ анин дэлхий ертєнцєєс їїрд хагацан байрнаасаа хєдєллєє… Чарагны ул чахарна. Мєнєєхєн їгсийг Наденька сонссон эсэхийгби мэдэхгїй… Зєвхєн ядарсан сул дорой тэр бїсгїйг чарган дээрээс босохыг би харсан юм. Харин ямар нэгэн юм сонссон эсэхэ этэр єєрєє мэдэхгїй байгаа нь тїїний царайнаас илэрхий байлаа. Тэрээр доош бууж явахдаа айснаас болж дуу сонсох, ялгах, ойлгох чадвараа алджээ.
Тэгээд хаврын сар эхэллээ… Нар их таатайхан ээнэ. Мнай мєсєн уул гялалзахаа байж бараантсаар хайллаа. Бид гулгахаа ч больсон билээ. Салхи дахиад шуугихгїй болж би Петербург руу удаан хугацаагар, магадгїй їїрд явахаар болсон учир хєєрхий Наденька мєнєєхєн їгсээ хаана ч дахиад сонсохгїй болжээ. Хэн ч тїїнд хэлэх билээ дээ.
Явахаасаа хоёр гурав хоногийн ємнє їдшийн бїрэнхийд би бяцхан цэцэрлэгт сууж байлаа. Хадаастай єндєр хашаа, бяцхан энэ цэцэрлэгийг Наденькагийн суудаг хашаанаас тусгаарладаг юм. Бас ч яггїй хїйтэн шивх дор цас їзэгдэж модод нойрмоглосон хэвээр байсан ч гэсэн хаврын урь орж тухиахууд унтахаар бэлдэн хашгиралдаж байлаа. Би хашаа руу дєхєж очоод хашааны завсраар шагайв. Наденька шатан дээр гарч ирээд тэнгэр єєд уйтартайяа харахыг би ажлаа… Хаврын салхи тїїний гутрангуй, цайвар царйа єєд їлээнэ… Тэр салхи уулан дээр мєнєєхєн таван їгсийг тэр бїсгїйд дуулган бидэн рїї хїрхэрч байсан салхийг санагдуулж тэр бїсгїйн царай уйтгартайгаас уйтгартай болж хацар дээгїїр нь нулимс урслаа… Цонхийж цайсан бїсгїй энэ салхинаас мєнєєхєн їгсийг гуйсан янзтай хоёр гараа сунгалаа. Салхи хєдлєхийг хїлээж бйагаад би нам дуугаар:
- Надя, би ганд дурдлаж байна гэж хэлэв.
Ээ, бурхан минь, Наденькаг яасан гэж санана! Тэр охин дуу алдаад царай дїїрэн инээмсэглэж салхи єєд гараа тосоход хичнээн баяр баясгалантай, зол жаргалтай, хичнээн хєєрхєн болсон гэж санана !
Би юмаа бэлдэхээр явлаа…
Энэ бол бїр эрт болсон явдал юм. Наденька одоо нэгэнт хїний эхнэр божлээ. Тїїнийг суулгасан уу, єєрєє суусан уу, ямар ч гэсэн тайж нарын асрамжийн нарийн бичгийн даргатай суужээ. Одоо тэр бїсгїй гурван хїїхэдтэй. Тэгсэн ч гэсэн тэр їед мєсєн гулгуурын газар руу хамт явж байсан, салхи тїїнд дуулгаж байсан “Наденька, би танд дурлаж байна” гэсэн їгсийг тэр бїсгїй мартсангїй. Тэр явдал тїїнд хамгийн зол жаргалтай, хамгийн их сэтгэл уяруулдаг, амьдралынх нь хамгийн нандин дуртгал болжээ..
Харин тэдгээр їгсийг би яах гэж хэлж, юунд даажигнэж явав даа гэж єтєлсєн надад одоо бодогддог юм….

No comments: