Thursday, December 13, 2007

Хамелеон

Цагдаагийн хянагч тїшмэл Очумелов шинэ шинела ємсєєд гартаа боодолтой юм барьж хотын зээлийн чєлєєгєєр явж байна. Тїїний хойноос шар царайтай цагдаа хурааж авсан морин хадаар дїїргэсэн сагс барьж дагалдана. Орчинд чимээ аниргїй… зээлд нэгч хїн їл їзэгдэн нээлттэй байгаа мухлаг, ундааны газруудын їїд єлсгєлєн араатны ам шиг аймшигтай ангайлдан байна. Їїний хажуугаар гуйранч нар ч эс їзэгдэнэ. Очумелов гэнэт сонсвол бузар золиг, тэгж хаздаг буюу бариарай, бариарай. Одоо хїнийг зуух гэдэг хориотой биш її? Гэж бархирах чимээ гарав. Тэгтэл нохой гасална.
Очумелов эргэж харвал худалдаачин Пичугиний тїлээний пингээс доголон нохой гэдрэг харан харан зугтаж явах ба тїїний хойноос дотоод ханжаарын товчийг задгай тавьсан, цардмал даавуу цамцтай хїн хєєж явна. Тэр хїн нохойг гїйцэж бєхийн тїїний хойт хоёр хєлєєс шїїрэн баримагц газар уналаа. Нохой дахин гасалж “Битгий тавь” гэх чимээ сонсогдоно. Мухлагуудаас нойрмог байдалтай хїмїїс гарцгааж, газраас гэнэт ургах мэт олон хїн тїлээний пингийн дэргэд тєдхєн цугларав.
-Эрхэм тїшмэлээ энэ бузар явдлыг харав уу?. Гэж цагдаа хэлбэл Очумелов зїїн тийш хагас эргэж цугларсан хїмїїсийн зїг алхав. Очиж їзвэл пингийн їїдний дэргэд ханжаараа задгай тавьсан мєнєєхєн хїн баруун гараа дээр єргєж цустай хуруугаа олонд їзїїлнэ. Тїїний хагас согтуу нїїрт арьсыг нь хуулна гэж занах байдал илэрч дээр єргєсєн хуруу нь ялалтын далбаа шиг їзэгдэнэ. Очумелов тїїнийг ажиглавал алтны дархан Хрюкин мєн. Олны дунд будлиан гаргасан, ууц дээгїїр шар толботой, шєвгєр хоншоортой цагаан гєлєг нохой урд хєлєє алцайлган газар тулгуурдаад цогнойн сууж бїх бие нь дагжин чичирч байв. Тїїний нулимс нїдэнд айж гашуудсан шинж илэрнэ.
Очумелов олны дунд зїсэж ороод,
-Ямар юм болов? Чиний хурууг яасан бэ? Хэн юу гэж бархирав? … гэж асуувал,
-Эрхэм тїшмэлээ, би хэнд ч халдсангїй. Энгийн явж байтал гэж Хрюкин алгандаа ханиан эхэлж їргэлжлїїлэн хэлсэн нь Митрий Митричтэй тїлээний тухай ярьж явтал гэнэт энэ муу гайхал учиргїй дайраад хуруу хазав… Та намайг єршєєж їз. Би ажил хийдэг хїн, жижиг ажил оролдоно. Би энэ хуруугаа долоо хоног хєдєлгєхгїй болох тул тэр алдагдлыг надад тєлж єгвєл зохино. Эрхэм тїшмэл хянана уу? Нохой бїр зуумхай бол ертєнцєд амьдрах аргагїй. Ийм улингаас зовлон хїлээх хууль байна уу? Гэв.
Очумелов хам гэж ширїїн ханиаж хємсгєє хєдєлгєн ширїїнээр хэлэх нь:
-За мэдлээ. Хэний нохой вэ? Би їїнийг зїгээр орхихгїй. Нохойгоо сул тэнїїлбэл юу болохыг би та нарт їзїїлье. Би їїнийг ингээд зїгээр орхихгїй, тогтоол дїрмийг хайхрахгїй ийм эрхмїїдийг анхааралдаа авах цаг болсон шїї. Нэг сайн торгоод авбал нохой, зайгуул малаа дэмий тэнїїлбэл юу болохын учрыг ийм жигшилтэй этгээд сая мэдэх болно. Чамайг даа…
-Елдырин!! Гэж цагдааг дуудаж хэний нохой болохыг мэдэж тогтоол бич! Тэгээд энэ нохойг їгїй хийх хэрэгтэй. Битгий хойшлуул. Энэ галзуу нохой ч байж магадгїй… Хэний нохой вэ? Гэж асуувал олны дундаас нэг хїн хэллээ.
-Энэ генерал Жигаловын нохой бололтой.Цагдаагийн хянагч хэлэх нь:
-Генерал Жигаловын нохой юу?гэв. Елдырин чи миний пальтог тайлж ав. Ямар халуун юм бэ? Мєлхєє бороо орох бололтой. Гагцхан би нэг зїйлийн учрыг олохгїй байна гэж Очумелов Хрюкинийг харж хэлэх нь: Энэ нохой яагаад чамайг зууж чадсан юм бэ?Энэ чиний хуруунд хїрч хазсан гэж її? Нохой ийм жаахан , чи ийм том эр, чи гараа лав хадаасанд ураад, дараа нь худал хэлье гэж санаанд чинь орсон биз. Чи бол… та нарыг мэдэхгїй биш, шуламнуудын занг мэдэж байна гэтэл:
-Эрхэм тїшмэл ээ, хїн инээлгэхийн тул энэ чинь тамхины гал нохойн хамарт хїргэтэл тэр гєлєг тэнэг биш тул хазсан бизээ. Эрхэм тїшмэлээ, энэ алиа хїн шїї.
-Хялар гайхал чи битгий худал хэл! Харсангїй байтал худал юунд хэлнэ? Эрхэм тїшмэл минь, та ухаантай хїн тул хэн худал хэлж байгаа, хэн тэнгэрийн ємнє шударгаар їнэн їг хэлж байгааг мэднэ. Хэрэв би худал хэлсэн бол эвлэрїїлэгч шїїх учрыг олог. Хууль дїрэм байна. Одоо бїгдээрээ адил эрхтэй. Миний ах цагдаагийн газар ажилтай. Хэрэв мэдье гэвэл:
-Битгий номчирхоод бай!
-Їгїй энэ чинь генералын нохой биш. Генералынд ийм муу нохой байхгїй. Тэднийд голцуу цоройдог ноход байдаг сан гэж цагдаа их бодомгой байдлаар хэллээ.
-Чи лав мэдэж байна уу?
-Лав эрхэм тїшмэл ээ?
-Би єєрєє мэдэж байна. Генералынд цєм сайн їїлдрийн їнэтэй ноход байдаг, гэтэл энэ бол єєдгїй амьтан, їс їгїй, зїс ч муутай жигшмээр амьтан, ийм нохойн оронцгийг ямар хїн авч байдаг юм бэ? Та нарын ухаан чинь алив? Ийм нохой Петербург, Москва зэргийн их хотод тохиолдвол яах бол? Хуулийн бичиг їзэх ч їгїй тэр дор нь амьсгалгїй болгоно. Хрюкин чи хазуулсан хїн энэ хэргийг битгий орхи! Сургамж їзїїлэх хэрэгтэй, цаг нь болсон.
Цагдаа санаснаа ил гаргаж хэлэх нь:
-Генералын нохой ч байж болох юм даа, хоншоор дээр нь бичээгїй юмыг хэн мэдэх вэ? Саяхан гадаа нь ийм нохой їзэгдсэн.
Бас олны дундаас нэг дуу сонсогдох нь:
-Магад генералын нохой мєн.
-Елдырин чи, пальтогий минь ємсгє. Салхи сэнгэнээд байх шин, даарч байна. Чи їїнийг генералынд аваачаад асуу. Намайг олоод илгээв, нохойгоо гадагш битгий гаргаж байгаарай гэсэн гэж хэл. Энэ їнэтэй цаатай ч нохой байж болно. Хэрэв энэ гахайнууд, тамхины галаар тус бїрий нь хайрвал сїйд хийхэд холгїй. Нохой бол эелдэг амьтан, аа чи алиа гайхал гараа буулга!Хуруугаа дэмий гозойлгон харуулах хэрэггїй! Чи єєрєє буруутай.
-Генералын тогооч явж байна. Їїнээс асууя. Ай Прохор, нааш ир . Энэ нохойг їз. Танайх уу?
-Юун дэмий їг вэ? Манайд ийм нохой ер байгаагїй гэхэд Очумелов:
-Олон їг асуух хэрэг огт їгїй, энэ золбин нохой мєн. Удтал ярих хэрэг ч їгїй. Хэрэв золбин нохой гэсэн бол золбин нохой байгаа. Алах хэрэгтэй. Ондоо явдалгїй гэж хэллээ.
Тогооч Прохор їргэлжлїїлэн хэлэх нь :
-Энэ манай нохой биш, манай генералын дїїгийн нохой, тэр саяхан ирсэн юм. Манай генерал ийм тайган нохойд дургїй, харин дїї нь дуртай юм.
-Ээ дїї нь ирсэн юм гэж її? Владимир Иваныч уу? Гэж Очуумеловасуугаад царай нь тааламж мишээлээр дїїрч -Ээш тэнгэр минь , би мэдсэнгїй. Айлчилж ирсэн її?
-Айлчилж ирсэн.
-Ээш тэнгэр минь, ахыгаа санаад ирж л дээ. Би мэдсэнгїй! Тэгээд энэ тэдний нохой юу?За сайн хэрэг аваач даа, зїгээр нохой байна. Сэргэлэн, їїний хурууг тавхийтэл хазсан байна. Хээ, хээ, хээ юунд чичрээд байна? Ррр ррр… Уур нь хїрч байна гайхал чамайг…
Прохор тэр нохойг дуудаж дагуулаад тїлээний пингээс зайлав. Цугларсан хїмїїс Хрюкинийг элэглэн инээлдэнэ.
-Байз, сайхан мэдээрэй гэж тїїнийг Очумелов занаад шинелиэ ємсєж зээлийн чєлєєгєєр цааш явлаа.

No comments: