Thursday, December 13, 2007

ЗОЛ ЗАЯА

Их зам нэрт тал нутгийн єргєн замын дэргэд хонин сїрэг хоноглож байлаа. Тэдгээрийг хоёр хоньчин хяргажээ. Ная орчим насны, шїдгїй, татвалзсан царайтай євгєн замын яг дэргэд таван салаа євсний тоостой навчин дээр тохойгоор тулж тїрїїлгээ харж хэвтэнэ. Єтгєн хар хємсєгтэй, сахалгїй, уут сав оёдог гар нэхмэл даавуун хувцастай залуу гараа толгой дээрээ тавьж яг дээгїїр нь єнгєрєх тэнгэрийн оёдол, зїїрмэглэсэн одод бїхий огторгуй єєд харж хэвтэнэ.
Хоньчид ганцаараа байсангїй. Тэдгээрээс сажин 2 хэрийн газар замыг хучсан бїрэнхий дунд эмээлэтй морь бараантан харагдаж урт гутал, богино дээл ємссєн эр тїїний эмээлийг тїшин зогсох нь ноёны явуулын харуул бололтой. Тїїний цэх шулуун хєдєлгєєнгїй бие, галбир, байдал тєрх, малчид ба морьтойгоо харьцаж байгааг їзвэл єєрийн їнэ цэнийг мэддэг, єєрийн гэсэн бодолтой, сїрхий хїн ажээ. Цэргийн хїний ёсоор хувцсаа засч байгаа, бас ноёд хэрэг эрхлэгч нартай байнга харьцаж улмаар заншил болсон ихэмсэг, найланхай тєрх бїрэнхийн дундаас ч ажиглагдана.
Хонь унтжээ. Тэнгэрийн дорнод хэсэгт тодрон эхэлж буй їїрийн туяаны саарал гэгээний дор босоо байгаа хоньдын бараа энд тэнд їзэгдэнэ. Тэдгээр хоньд, толгойогоо унжуулан юм бодох мэт. Тэдгээрийн бодол єєрсдєд нь зєвхєн єргєн уудам тал нута, тэнгэр, єдєр шєнийн тухай урт удаан сунжирсэн тєсєєллийг тєрїїлж тэднийг ухаан мэдрэлгїй болтол мансууруулаад гадны хїн, нохдын їйлмэлдэхийг ч їл анзааран зоочихсон юм шиг зогсох ажгуу.
Тал нутгийн зуны шєнийн нойрмог дїнсгэр агаарт нэгэн хэмийн авта дїнгэнэх ажээ. Дэвхрэг тасралтгїй цар цар хийж бєднє шувуу дуугаран хонин сууриас бээр хэрийн газар горхи урсаж бургас ургасан жалгад залуухан алтан гургалдай залхуутайяа исгэрнэ.

1. Яков Петрович Полонский (1819-98) Оросын яруу найрагч, Петербургийн ШУА-ийн сурвалжлагч гишїїн /орч/
2. Оросын нэг сажин 2, 13 метртэй тэнцэнэ /орч/

Явуулын харуул малчдаас тамхиа асаах гэж энд зогсжээ. Тэрээр ганстай тамхиа чимээгїй сорж дуусаад ганц ч їг їл дуугаран эмээлээ тохойлдоод юм бодох ажээ. Залуу хоньчин тїїнийг огт їл анзааран тэнгэр єєд харан хэвтэнэ. Явуулын харуулыг євгєн удаан гэгчийн харж байснаа:
-Макаровын аж ахуйн Пантелей биш биз? Гэж асуувал:
- Тийм байх гэж би бодсон юм. Таньсангїй, баян болох болтугай. Хаанаас явж байна вэ?
- Ковылягийн хэсгээс.
- Холоос явж байгаа юм байна. Ноогдох тариагаа авч тїрээслэх газар 1 бий юу?
- Тариа авч тїрээслэх, ердийн журмаар тїрээслэх, гуай тариалуулах янз янзынх бий. Би їнэндээ тээрэм рїї явж байсан юм.
Хир тоосонд дарагдсан, нїд хоншоор дээрээ бєєн даахитай, сэгсгэр хєгшин том цагаан хоточ нохой гаднын хїн ирсэнд хайхрамжгїй юм шиг морийг хорё гурван удаа тайван гэгчийн тойрсноо уурлан архирч санамсаргїй гэгэнт явуулын харуулын араас дайрахад бусад ноход тэсч чадсангїй байр байрнаасаа ухасхийжээ.
Євгєн тохой дээрээ єндийн:
- Єєдгїй новш! Алби чєтгєр тонибол таарна гэж хашгирав.
Нохдын шуугиан намдахад євгєн тїрїїчийнх шигээ хэвтээд тайван дуугаар:
- Ковыляд яг Христосын тэнгэрт заларсан єдєр 2 Ефим Жменя їхсэн юм. Нїгэл нїдээрээ л дээ. Даанч єєдгїй хєгшинб айсан юм. Сонсоо биз дээ? Гэв.
- Їгїй сонсоогїй юм байна.
- Ефим Жменя чинь тємрийн дархан Степкагийн авга ах, бїх тойроог даяар тїїнийг мэднэ. Ёстой адгийн хєгшин байса юм. Француудыг хєєсєн Александр хааныг Москва руу ачиж явсан 3 тэр їеэс жар

1 Газрын эзэд тариачдад газрыг тїрээсээр єгєхдєє зохих хувиар бодож тарианаас авдаг байжээ. (Орч)
2 Шашны олон баярын нэг Христ бурхан тэнгэрт хальсан гэдэг домогт зориулагджээ. Улаан єндєгний баяраас хойш дєч дэх хоногт тэмдэглэнэ. (Орч)
3 Оросын 1-р Александр хаан 1852 онд Таганрогт їхсэнд шарилыг Москвад тэргээр ачиж аваачжээ.

гаруй жил би тїїнийг мэдэх юм. Бид талийгаач хааныг тосохоор хамт явж байлаа л даа. Тэр їед их зам Бахмутаар дайрдаггїй Есауловкаас одоогийн Ковыля байгаа Городище руу эргэдэг байсан юм. Їлээдэг арьсан хєгжмийн газар мєн олон байдаг сан. Алхам тутамд шахам тааралддаг сан. Жменя муу юм санаж явдгийг би бїр тэр їед ажсан юм. Хэрэв эр хїн дуугаа хурааж хєгшчїїлийн маягаар жожиглож эхэлбэл сайн юманд хїрдэггїй юм байна гэж би мэдсэн юм. Ефимка бїр багаасаа аваад дуугаа хурааж уур нь хїрсэн юм шиг хїн болгоныг хялайж хардаг байсан. Сїмд очсон ч, їе тэнгийнхэнтэй гадуур гарсан ч, ундааны газраар орсон ч тэрээр хїн хїнээс гажууд зан гаргаж жожиглох юм у, хєгшчїїлтэй шивнэлдэж байдаг юм. Залуу хїн атлаа тэр зєгийчин юм уу, гуа тариаланчаар хєлслєгддєг байсан юм. Сайн санаатай хїмїїс тїїн рїї очиход тїїний шийгуа, амтат гуа нь шуугих шахна. Хїний дэргэд цурхай загас барьчихвал тэр нь инаах шахна. Єєрєєр хэлбэл тэр хїн юу ч їл дуугарна…
- Ийм юм байдаг юмаа гэж Пантелей єгїїлэв.

Залуу хоньчин хажуугаараа эргэ хар хємсгєє єргєж євгєнийг ширтэн хараад:
- Та тэгээд гуа исгэрэхийг сонссон юм уу? гэж асуувал:
- Сонсоогїй л дээ. Хїмїїс л тэгж ярьдаг юм. Санаанаас зохиох юм алийг тэр гэх вэ дээ… Муу санаатны зоригоор бол чулуу ч исгэрч эхлэх байх. Манай тэнд хад чулуу гурван єдєр шєнє дуугарсан юмдаг. Би єєрєє сонссон юм. Жменя цурхайн оронд албин чєтгєр барьсан болохоор цурхай нь инээсэн хэрэг гэж євгєн шїїрс алдан хэллээ.
Євгєн ямар нэгэн юм санажээ. Тэрээр євдєглєж суугаад даарсан юм шиг биеэ хураан гараа ханцуйндаа хийж чавганц нарын эх адаггїй дуржигнадаг шиг дуугаар:
- Бурхан биднийг єршєєх болтугай! Би нэг удаа Новопавловка руу явж байлаа. Ширїїн бороо ормоор болж аймаар сїрхий салхилж байлаа… Би байдгаараа яарч явсан юм. Гэтэл зам дээр тэр їед цэцэглэдэг байсан їїрэгний завсраар цагаан шар явж байсхыг харад энэ чинь хэний шар вэ? Хэцїї амьдрал нь їїнийг юу гэж нааш ирїїлээ вэ? Гэж бодов. Тэр шар сїїлээ шарван мєєрч явах юм. Тэгээд тїїнийг гїйцэж ойртоод харвал шар биш, Жменя байдаг байна шїї! Би муу ёсрын юм харсан ажээ. Гэтэл нєгєєх маань булингарт нїдээ эргэлдїїлэн байж над руу харан ямар нэгэн юм бувтнана. Ийм аймшгийг їзэж би айлаа. Би тїїнтэй зэрэгцэн явж тїїнд юм хэлэх гэтэл аянга нижгнэн тэнгэрийг цахилгаан гэрэлтїїлэхэд бургас ус руу бєхийсєн їзэгдлээ. Зам хєднлєн гарсан туулай зогсонгуут хїний хэлээр “Эрчїїдээ, сайн байна уу?” гэдэг байна шїї. Бурхан тэнгэр намайг гэсгээх болтугай гэж євгєн хэлээд морьдыг тойрон явсан ноход руу харж:
- Єєдгїй новш тонилж далд орвол таарна! Гэж хашгирав.
Эмээлээ тїшиж байсан явуулын харуул гїн бодолд автагдсан хїний дуугаар:
- Ийм юм байдаг л аа гэж хїнгэнэсэн дуугаар хєдєлгєєнгїй зогсч єгїїлснээ:
- Ийм юм байдаг л даа гэж итгїїлэх маягтай бодлогошрон давтан єгїїлжээ. Євгєн тїрїїчийнх шигээ уцаар биш дуугаар:
- Тэр хєгшин чинь дэлт бїргэдэрхїї амьтан байсан юм. Дєрєв таван жилийн хойно тїїнийг залхаахаар туйвандсанд тэр єєрийн хилэгнэлийг їзїїлэх гэж Ковыля даяар хоолойн євчин тараасан нь булчин задрах тахлаар євчилсєн юм шиг тоо томшгїй хїн їхсэн юмдаг гэвэл:
- Тэр яаж євчин тараасан юм бэ? Гэж дуугїй зогсч байсан залуу хоньчин асуулаа.
- Андашгїй. Санаа байвал тїїнд ухаанд зарахын хэрэггїй л дээ. Хїмїїсийг Жменя хорт могойн тосоор тонилгодог байж. Тэр ёсыг байтугай, їнэрий нь авангуут хїмїїс хорддог тийм гайхал байгаа юм.
- Тиймээ гэж Пантелей зєвшєєрєв.
- Тїїнийг залуучууд цааш нь харуулах гэсэн боловч настайчуул тэгїїлээгїй юм. Нуугдмал эрдэнэ байгаа газрыг тэр мэдэж байсан болохоор тїїнийг алж болохгїй байсан юм. Тїїний Жменягаас єєр хэн ч мэдэхгїй байж л дээ. Тэр яриад байгаа эрдэнийг олохыг ч аргагїй, їзэхийн ч аргагїй байтал тэр л їзсэн байж л дээ. Ой дундуур явж байхад бут, хадан дундуур хїхрийн гал шиг гал улалздаг байж л дээ. Тэр газрыг Жменя зааж єгєх юм уу, єєрєє ухна байх гэж хїмїїс хїлээдэг байж л дээ. Єєрт ч їгїй єрєєлд ч їгїй гэгчээр байсаар байгаад хїнд ч зааж єгєлгїй, єєрєє ч ухсангїй їхсэн юм.
Явуулын харуул ганстай тамхиа сорж єєрийн єтгєн сахал, хурца хянган хамраа агшин зуур гэрэлтгїїлэв. Тамхины галын єчїїхэн гэрэл тїїний гараас саравчтай малагй, морины нуруу, эмээлийг дамжин морины чих хавийн дэлэнд тусна.
- Энэ орчинд нуугдмал эрдэнэ их бий гэж тэр єгїїлэн аажмаар суниаж эргэн тойрныг харснаа цайрч буй дорно зїг рїї хараагаа тогтоон-Нугуудмал эрдэнэ байх л ёстой гэж нэмж хэлжээ. Євгєн шїїрс алдан:
- Ярих юмгїй. Бий гэдэг нь хїн бїрт илэрхий хэр нь тїїнийг ухах хїн алга. Чухам ха абайгаагий нь хэн ч мэдэхгїй. Одоо тэр нуугдмал эрдэнийг олоход тарни хэрэгтэй. Тїїнийг олж їзэхийн тул ер бишийн сахиустай байх хэрэгтэй байна. Тийм сахиусгїйгээр юу ч хийхийн аргагїй, хїї минь. Жменяд бол тийм сахиусууд байсан юм. Тэр халзан чєтгєрєєс тїїнийг асууж болох уу дээ? Хэнд ч єгєлгїйгэр тэдгээрийг євгєн нууж байсан юм гэв.
Залуу хоньчин євгєн рїї хоёр гурав алхам мєлхєн ойртож нударгаар толгойгоо тулан євгєн рїї анхааралтай ширтлээ. Тїїний харцанд залуу насны аймшиг, сониуч зан илрэн, залуугийн эв хавгїй црай харанхуй бїрэнхийд улам шамшийн харагдана. Залуу тун хичээнгїйлэн сонсоно.
- Энд нуугдмал эрдэнэ их бий гэж ном сударт ч бичсэн юм. Энэ тухай ярихын ч хэрэг алга… Новопавловкагийн нэгэн євгєн цэрэгт тэр газарт хичнээн пїї алт, ямар саванд байдгийг хїртэл заасан шошгыг Ивановкад їзїїлсэн гэдэг юм. Тэр шошгоор нуугдмал эрдэнийг аль хэзээний олчихмоор байвч тїїнд хавьтахын аргагїй, нєгєє тариний нь мэдэхгїй байга аюм гэж євгєн їргэлжлїїлэн ярилаа.
- Євєє минь, яагаад хавьтахын аргагїй билээ? Гэж залуу асуув
- Ямар нэгэн шалтгаан байх ёстой л доо. Єнєє цэрэг тїїнийг хэлсэнгїй… Тарнидах хэрэгтэй, сахиус л хэрэгтэй

Явуулын хїмїїст бодсон санаснаа бїгдийг дэлгэж байгаа юм шиг євгєн их л бахдан ярина. Их юм ярьж заншаагїйгээс євгєн тїргэн тїргэн гуншиж ээрэн тэр дутагдлаа ухаарч толгой, гар, шувтан мєрєє хєдєлгєн байж тїїнийгээ хаацайлах гэж чармайна. Тїїний хєдлєх бїрд зотон даавуу цамц нь хунирч мєр єєд нь огшиж наранд гандаад, нас єтєлснєєс харласан нуруу їе їе ил гарна. Тэгж тэгж дуулгаваргїй цамцнаасаа болж тэсвэр алдсан юм шиг босон харайж ууртайгаар:
- Зол заяа гэж байдаг. Хэрэв тэр нь газарт булаастай байвал ямар хэрэг байв билээ? Тэгээд л эд баялаг гэдэг мань хивэг юм уу, хонины хоргол шиг ямар ч ашиггїй арилна. Залуу минь, бїх тойрогт хїрэлхэцїйц тийм эд баялаг байдаг юм. Гэтэл хэн ч їзээїй юм даа. Харин тїїнийг ноёдууд ухаж гаргах юм уу, санд хурааж авахыг хїмїїс хїлээж байгаа юм. Хїмїїс булшийг ухаж эхэлсэн… Мэдээж л дээ. Тїїнд хєдєєний эрчїїл атаархаж байна. Улсын сан ч бас учиратй. Хэрэв хєдєєний эр нуугдмал эрдэнийг олбол дарга нартаа єг гэж хуулинд ч бичсэн байдаг юм. Гэтэл тэгтлээ ч хаа байдаг юм. Юм нь байлаа ч чамд падгїй гэж хэллээ.

Євгєн зэвїїнээр инээмсэглээд газарт суулаа. Явуулын харуул їїнийг анхааралтай сонсон зєвшєєрч байсан боловч тїїний тєрх байдал, дуугїй байхыг їзэхїл євгєний ярьсан бїхэн тїїнд шинэ зїйл биш, євгєний мэдлэгээс илїї юмыг тэр аль хэзээний мэддэг юм шиг байлаа. Євгєн їсээ эв хавгїй илж
- Энэ яваа насандаа эд баялгийг олон дахиж эрсэн юмаа. Ёстой жинхэнэ газарт нь эрсэн боловч дандаа л єнєє яриад байдаг тарниддаг эрдэнэ рїї тулж очоод дуусдаг юм. Аав минь ч ах минь ч тїїнийг эрсэн хэр нь юу ч олоогїй єєд болцгоосон юм. Таганрогт нэг цайзанд, нэг газарт гурван чулуун дор нуугдмал эрдэнэ бий гэж нэг гэлэн миний ах Ильяд зааж єгчээ. Тэр їед гучин найман онд Матвеевын булшны тэнд сахиус худалддаг армян хїн сууж байныг би санаж байан. Илья тїїнээс сахиус худалдаж аваад хоёр хїний хамт Таганрогт очиж цайзын мєнєєхєн газар руу дєхєж очвол яг тэнд нь буутай цэрэг зогсч байжээ.
Намуун агаарт ямар нэгэн авиа гарч тал дээгїїр тархлаа. Нэг юм алсад нижигнэн дуугарч чулуун дээр унахад тэр дуу тал нутаг даяар сонсогдоод намжихад євгєн хайхрамжгїй, їг дуугїй зогсч буй Пантелей руу хариу хїлэх мэт харав.
- Уурхайд хувин задарчихлаа гэж залуу хїн бодолхийлэн єгїїлэв.

Гэгээ орж эхэллээ. Тэнгэрийн оёдол цайварлан цас шиг алгуур хайлан бїдгэрч байлаа. Тэнгэр цэлмэг юм уу, битїї їїлтэй байна уу гэдгийг мэдэхийн аргагїй булингартай бїдэг їзэгдэнэ. Зєвхєн дорно зїгт байгаа цэлмэг, гялгар хэсэг юм уу, хаана нэгэн газар бїтнээр харагдах оддыг їзэхїл бїгдийн учир мэдэгдэнэ. Сїїн євс, ноднин жилийн шарилжийн хїрэн ишийг болгоомжтойхон найгуулсан єглєєний анхны салхи замын дагуу чимээгїйхэн сэвэлзэнэ.
Явуулын харуул гїн бодлоос салж толгойгоо сэгсрэв. Тэр хїн хоёр гараар эмээлээ сэгсэрч олмыг їзсэнээ мориндоо мордох уу, байх уу гэсэн байдлаар дахин бодлогоширч:
- За даа, алганы хонхрыг хэзээ ч хазаж болдоггїйн адил зол заяа байлаа ч гэсэн тїїнийг олох ухаан заяахгїй юм даа гэж хэллээ.

Тэрээр хоньчид руу эргэн харахыг їзвэл црай нь арга барагдсан хїнийх шиг уйтгартай, инээдэмтэй болсон байлаа.
- Аз заяа ямар шїї юм байдгийг їзэхгїй байсаар л насыг барах юм даа. Залуучууд їзэж магадгїй, харин бид бол бодохын ч хэрэг алга гэж тэрээр зїїн хєлєє дєрєєнд тавингуут тасалданги дуугаар єгїїлэв.
Явуулын харуул, цан хїїрэг болсон урт сахлаа арчин ямар нэг юм гїйцэд хэлээгїй мартсан юм шиг байдлаар мориндоо лагхийн мордож алс тэртээ рїї нїдээ онийлгон харлаа. Нїдэнд дєнгєж єртєх толгод цэнхэртэх алс тэртээд манантай нийлэн хєдєлгєєнгїй болжээ. Тэнгэр газрын савслага, хязгааргїй талын тэртээд энд тэнд сїїмийх оршуулгын булшууд харуул харах мэт сїрлэг атлаа чимээгїй сїндэрлэнэ. Тэдгээрийн нам гїм, хєдєлгєєнгїй байдал олон їеийг санагдуулах авч хїн амьтад огт хайрхамгїй байх ажээ. Мянга мянган жил улиран єнгєрч бум буман хїн энэ хорвоогоос халин одовч тэдгээр булш урьдынх шигээ сїндэрлэн, яах гэж ингэж сїндэрлэж байдаг, тал газрын ямар нууц тэдгээрийн дор нуугдаж байдгийг хэн ч їл мэднэ.
Нойрноос сэрсэн єнчин турлиах ниснэ. Мєнхийн эдгээр шувуудын залхуу нисэлт, єдєр болгон яг ёсоороо давтагддаг єглєє, хязгааргїй їргэлжлэх тал нутгийн алинд ч утга санаа їл илэрнэ. Явуулын харуул инээмсэглэснээ:
- Бурхан єршєєг, мєн ч уудам байн адаа. Зол заяагаа явж олооч! Гэж царай барайлган дуугаа сулруулж хэлээд – Энд хоёрын зэрэг эрдэнэ булаастай бий. Ноёдууд тїїнийг огт мэдэхгїй, харин хєдєєний эрчїїд, ялангуяа цэргїїд тэдгээрийг яг мэднэ. Энэ гєвєє хавьд (явуулын харуул ташуураар хажуу тийш зааж) эрт урьд Воронежид флот байгуулж байсан эзэн хаан Петр руу Петербургээс аваачиж явсан алт ачсан цувааг дээрэмчид довтолсон юм. Дээрэмчид жинчдийг нухаж орхиод алтыг булсан боловч хожим нь олоогїй юм. Нєгєєгий нь манай Доны казахууд булжээ. Арван хоёр онд франц нараас бїх эд баялаг, алт мєнгийг тэд булааж аваад ихэс дарга нар тэдний алт мєнгийг ухраах юм гэнэ гэж буцаж явах замдаа сонсч эд баялгаа юунд зїгээр єгєх билээ хэмээцгээн ядахдаа їр ач нар минь хїртэг гэж булсан байжээ. Чухам хаана булсан нь тодорхойгїй байгаа юм.
- Би эдгээр нуугдмал эрдэнийн тухай сонссон юмаа гэж євгєн уруу царайлан хэлэхэд Пантелей дахин бодлогошрон:
- Тийм ээ… гэжээ.

Хэн ч дуугарсангїй. Явуулын харуул алс тэртээ рїї бодлогошронгуй харж инээмсэглээд ямар нэг юм хэлэлгїй мартсан юм шиг царайгаар жолоогоо тугтарвал морь дуртай дургїй алхаллаа. Пантелей зуугаад алхам явснаа гїн бодлоос хагацхан толгойгоо сэгсрэн морио ташуурдан хатируулан одоход хоньчид ард нь їлдлээ. Євгєн:
- Энэ бол Макаровын аж ахуйн Пантелей гэдэг хїн, жилд зуун тавийг авч хоол ундаа аж ахуйгаас хэрэглэдэг юм. Боловсролтой хїн дээ гэжээ.
Нойрноос сэрсэн хоньд (гурван мянга орчим) хийх юмгїй болохоор тал нь хєлд гишгїїлсэн тачир євснєєс дуртай дургїй зулгааж эхэллээ. Нар хараахан гараагїй авч бїх булш, хурц оройтой, їїлтэй тєстэй Саур бунхан тод їзэгдэнэ. Хэрэв тэр бунхны орой дээр гарвал тэнгэр огторгуй шиг хязгааргїй тэгш тал нутаг, эздийн эдэлхїїн газар, герман ба молокануудын суурин, тосгонууд їзэгдэж хараа хурц халимгуулд бол хот, тємєр замын галт тэргийг їзэж болно. Энэ хорвоо дээр нам гїм хээр тал, олон їеийн булшнаас гадна булсан эд баялаг, хонины бодлоос єєр амьдрал байдгийг зєвхєн эндээс їзэж болно.

Євгєн єєрийн “нємрєг”, їзїїртээ дэгээтэй урт модыг тэмтрэн олж аваад бослоо. Тэрээр юм бодон дув дуугїй байна. Залуугийн царайнаас балчир насны аймхай, сониуч байдал арилсангїй. Тэр залуу соссон юмаа санасаар єєр юм ярихыг тэсгэлгїй хїлээх ажээ. Тэгээд тэрээр нємєргєє авч босонгуут:
- Євєє, таны ах Илья єнєє цэргийг яасан бэ? Гэж асуужээ.
Євгєн асуултыг сонссонгїй, харин залууг алмайран харж уруулаа шилэмдэн байж:
- Санька минь, Ивановкад цэрэгт їзїїлсэн шошгын тухай дандаа би боддог юм. Би Тантелейд хэлээгїй. Тэр шошгонд мєнєєхєн газрыг зєнєг эмгэн хїртэл олохоор заачихсан байсан юм. Баян Жалгад Яагаав жалга галууны сарвуу шиг гурав салаалсны дундах нь юм шїї дээ гэв.
- Тэгээд ухах уу?
- Зол заяагаа туршаад їзвэл…
- Євєє, тїїнийг олбол та тїїгээр юу хийх вэ? Євгєн инээмсэглэн:
- Би юу?… Ганцхан олох л хэрэгтэй. Тэгээд… чамайг даа… Юу хийхээ мэднээ гэв.

Нуугдмал эрдэнэ олсон цагт тїїгээр юу хийхээ євгєн хариулж чадсангїй. Бїх амьдралынхаа нь туршид энэ суулт зєвхєн єнєє єглєє тїїний ємнє гарч ирэв бололтой, тїїний хєнгємсєг, хааш яйш царайны байдлаас їзэхїл тїїнийг тийм чухал зїйл гэж бодсонгїй бололтой. Нуугдмал эрдэнийг яагаад зєвхєн хєгшчїїл эрдэг, зєнєєд єдрєє хїлээж байгаа тийм хїмїїст дэлхий ертєнцийн зол жаргал яагаад хэрэгтэй байдаг юм бэ гэдгийг Санька ухаарч огт чадахгїй байлаа. Санька їїнийгээ асууж ч чадахгїй, асуусан ч євгєн хариулж чадахгїй байсан бизээ.
Нэр бїдэг манангаар хїлээлэгдэн улам ч улаан том харагдана. Євсний хїйтэн хяруунд умбасан нарны гэрэл їїндээ халшраагїйгээ їзїїлэх гэсэн юм шиг баяр баясгалантай байдлаар газар дэлхийг хучна. Мєнгєлєг агь, хумалжийн цэнхэр цэцэг, шар шармаг, хонгорзул цэцгїїд баясгалантагаар алаглан инээмсэглэлийнхээ хариуд нарны гэрлийг єєрсдєдєє шингээн авах ажээ.
Євгєн Санька хоёр салж хонины хоёр захад гарлаа. Тэр хоёр хоёул баган шиг хєдлєгєєнгїй зогсч газар ширтэн юм бодно. Зол заяаны тухай бодлоос євгєн салж чадахгїй байхад нєгєє залуу нь шєнє ярьсан зїйлийг бодно. Тїїнд хэрэггїй, ойлгомжгїй тэр зол каяаг залуу сонирхсонгїй, харин хїний зол заяаны їнэмшимгїй, битїїлэг байдал тїїнд сонин санагджээ.
Хонины нэг хэсэг дохио єгсєн юм шиг ямар нэгэн юмнаас їргэн хажуу тийш хуйларлаа. Хоньдын урд удаан сунжирсан бодол Санькад дамжсан юм шиг бас л їл ойлгогдох адгуусны аймшгаар хажуу тийш огло їсэрснээ дорхноо ухааран:
- Тїй, золигнууд! Амар заяа їзїїлдэггїй гайхлууд! Гэж хашгирчээ.

Юунд ч їл няцаэагдах аагим халууныг зєгнєсєн нар газар дэлхийг хуйхалмаар шарж эхлэхэд шєнє хєдлєн янз бїрийн авиа гаргаж байсан амьд амьтан бїхэн зїїрмэглэжээ. Євгєн Санька хоёр хонины хоёр захад мєргєлд яваа бадарчин шиг нємрєгтэйгээ хєдєлгєєнгїй зогсоод гїн бодолд дарагджээ. Тэр хоёр бие биеэ їл анзааран зєвхєн єєр єєрийн юмыг бодно. Хоньд ч бодолд автжээ.

No comments: