Муж даяар ер бишийн хїч тэнхээтэйгээр алдаршсан чийрэг бадриун биетэй, газрын эзэн Нилово, мєрдєн байцаагч Куприянов хоёр нэг орой ангаас буцаж яваад євгєн Максимын тээрэм рїї эргэжээ. Ниловын эдлэн газар хїртэл зєвхєн хоёр ээр газар їлдсэн хэр нь анчид цааш явмааргїй их ядарсан учир тээрэм дээр утхлан амрахаар шийджээ. Максим цай, ёотонтой, бас анчид ч гэсэн зэгсэн их архи, шарз, идэх юмтай байсан болохоор энэ шийдвэр зєв байжээ.
Зууш идсэний дараа анчид цай ууж юм ярилцжээ.
- Євєє, сонин хачин юм юутай байна вэ? Гэж Нилов Максимаас асуувал євгєн инээмсэглэн:
- Сонин хачин юмуу? Харин танаас зэвсэг гуймаар л байан даа гэж хэлжээ.
- Юу гэнээ? Уг нь буу зэвсгийн хэрэггїй л юмсан. Їїнийг би зїгээр л хэлж байгаа юм… Тэртээ тэргїй юм їзэхгїй болохоор буудаж чадахгїй л даа. Харин галзуу чоно хаанаас ч юм гараад иржээ. Єчигдєр орой тосгоны хавьд нэг унага, хоёр нохойг ноцчихжээ. Єнєє єглєє гэгээ ормогц гадаа гарсан чинь єнєє гайхал бургасны дор оцойж суугаад урд сарвуугаараа хоншоороо дэлдэж байна шїї… Би тїїн рїї нулимс орхисон чинь над руу тун зэвїїн харсан… Тїїн рїї чулуу шидвэл єнєєх чинь харин шїдээ хавиран нїдээ гялалзуулсаар улиасны тєгєл рїї орсон. Би їхтлээ айсан шїї. Мєрдєн байцаагч:
- Чєтгєр ав. Галзуу чоно явж байгаа газраар бид тэнэж явдаг мєн таар ч дээ гэж бувтнав.
- Яадаг юм бэ? Бид буу зэвсэгтэй шїї дээ.
- Та чоныг їрлэн сумаар буудахгїй шїї дээ.
- Яалаа гэж буудах билээ? Бууны бєгсєєр нам цохиж болно. Чоныг бууны бєгсєєр цохиж алах шиг хялбар юм байхгїй гэж Нилов нотлон єєр рїї нь дайрсан галзуу нохойг таягаар ганц цохиод алсныгаа ярилаа.
Мєрдєн байцаагч тїїний єргєн мєрийг атаархангуй харж:
- Танд тэгж хэлэх амархаан. Та чинь арван хїнийхтэй тэнцэхээр тэнхээтэй хїн. Тэнд тагя ч хэрэгїй . Хуруугаараа л нохойг цааш нь харуулчихна. Бидэн шиг єєдгїй амьтдыг мод аваад, нохой хаана нь цохихыг бодож будлих хооронд нохой хэд хэд урж орхих биз. Мєн тоогїй хэрэг. Галзуурахаас аймшигтай, хэцїї євчин гэж байхгїй. Би анх уда агалзуу хїн харчихаад дєрєв, таван хоногийн турш солиотой юм шиг болж ертєнц дээрх бїх ноход, тэдгээрийг тэжээдэг хїмїїсийг їзэн ядаж явсан юм. Нэгдїгээрт, тэр чинь нэгэнт шууд тусдаг євчин… Эрїїл чийрэг хїн бодох юмгїй тайван явж байтал нь гэнэт тїїнийг галзуу нохой урчихвал аврагдахын аргагїй эргэлтгїй їхлээ гэсэн аймшигт бодолд тэр хїн нэрвэгдэнэ… Тэгээд нохойд уруулсан хїн галзуурахыг хїлээн зовлон шаналгаанд автагдаж суухыг тєсєєлєєд їз л дээ… Энэ шаналгааны эцэст галзуурах болно… Галзуу євчнийг анагаахын аргагїй гэдэг л хамгийн аймашигтай хэрэг. Хэрэв євдєж эхэлбэл єнгєрєх нь тэр. Миний мэдэж байгаагаар анагаах ухаанд эмчлэн боломж огт байхгїй байна гэж хэлэхэд Максим:
- Манай тосгонд эмчилдэг юм, ноёнтон гуай, Мирон юуг бол юуг эмчилдэг юм гэж єгїїлэв
- Дэмий…Мироны тухай дэмий юм ярьцгаадаг юм. Ноднин зун тосгонд Степкаг нохойд уруулчихад єнєє Мирон чинь яаж ч чадаагїй, есєн жорын юм уулгасан ч гэсэн сїїлдээ галзуурсан шїї дээ. Євєє минь яах ч арга байхгїй. Хэрэв намайг галзуу нохой урах юм бол духандаа л шууд сум зооно гэж Нилов шїїрс алдан хэллээ.
Галзуу євчний тухай амшигт яриа хїн бїхнийг сэрдхийлгэн анчид аажмаар яриа хєєрєєгєє зогсоож цайгаа чимээгїй ууцгаалаа. Хїн бїхэн, ямар ч учир холбогдолгїй дэмий юмнаас болж амьдрал аз жаргал шалтгаалдгийг аргагїй боджээ. Бїгд уйтгарлан гансарлаа
Цайны дараа Нилов суниагаад бослоо… Гадаа гармаар санагджээ. Тэрээр євс тэжээлийн байрны дэргэдїїр жаахан явснаа явган хаалгыг онгойлгон гадагш гарвал хашаанд їдшийн бїрий шєнийн харанхуйгаар нэгэнт солигдоод голын зїгээс намуун зєєлєн салхи сэвэлзэж байлаа.
Сарны гэрэл гийсэн далан дээр єчїїхэн ч сїїдэр байсангїй, тїїнийг яг дунд хагархай лонхны хїзїї од адил гялалзана. Тээрэмний хоёр хїрд хагас нь єтгєн бургасны сїїдэрт ороод ууртай, уйтгартай харагдана.
Нилов цээж дїїрэн амьсгал аваад гол руу харлааа… Ус эрэг цєм зїїрмэглээд, загас чусыг їл цалгиуан хєдєлгєєнтэй юм огт байсангїй… Гэтэл гэв гэнэт голын цаад эрэг дээр бургасны бутнаас арай єнєдр, сїїдэр шиг хар юм бємбєрч явах шиг Ниловт харагджээ. Тэрээр нїдээ анивчиж їзлээ. Сїїдэр алга болсон хэр нь мєнєєхєн юм дахин ил гарч далан руу тахиралдан мурилзан бємбєрєхєд “Чоно байна!” гэж Нилов бодов.
Гэвч тээрэм рїї эргээд гїйх тухай бодохоос ємнє бєєрєнхий хар юм далан дээгїїр Нилов руу чигээрээ биш, тахиралдан мурилзсаар ойртон иржээ.
Ниловын толгойн їсний угийн хуйх хїйт оргихыг тэр мэдэж “хэрэв би зутатвал тэр над руу дайрна. Бурхан минь, ядахдаа мод ч байдаггїй. За яахав, зогсч байгаад л… тїїнийг багалзуурдчихъя” гэж бодов.
Тэгээд Нилов чонын хєдєлгєєн, хэлбэр дїрсийг анхааран ажиж байхад чоно далангийн ирмэг дээгїїр давхисаар єєртэй нь зэрэгцэн иржээ.
Нилов тїїнээс хараа їл салган “Энэ чинь хажуугаар єнгєрєх нь” гэж бодлоо.
Гэвч энэ їеэр чоно єєрий нь харалгїй хяхтнасан уйтгарт дуу гаргаснаа хоншоороо єєр рїї нь эргїїлээд зогсов. Чоно дайрах уу, тоохгїй єнгєрєх її? Гэж бодож байгаа мэт ажээ.
“Нударгаараа толгой руу нь буулгаад ухаан алдуулчихъя…” эгж Нилов бодлоо.
Чоно хїн хоёрын аль нь эхэлж довтлохыг ухаарч чадахааргїйгээгр Нилов тгэж будилсан байлаа. Баруун гартаа бїх хїчээ нэгтгэж чонын шилнээс барьж авах болсон тйим аймшигт хэцїї їе тулгарлаа гэдгийг Нилов зєвхєн ухаарч байлаа. Гэтэл хэн ч итгэхийн аргагїй, Нилов ч зїїдэндээ їзэж байгаа юм шиг ер бишийн санаандгїй юм болох нь тэр. Шилээрээ бариулсан чоно гаслан дуугараад Ниловын гарт атгуулсан хїйтэн, нойтон арьсны атриас хуруунуудын завсраар гулгаж гарахуйц тийм хїчээр чоно урагш зїтгэжээ. Чоно шилээ тавиулах гэж зїтгэн хйод хоёр хєл дээрээ босоход Нилов зїїн гараар чонын хоёр хєл дээрээ босоход Нилов зїїн гараараа чонын баруун урд хєлийг шїїрэн авч суганд нь хїртэл хавчин дараа ньє чонын шилнээс барьж чоныг дээш єргєлєє. Энэ бїхэн хоромхон зуур болж єнгєрлєє. Чононд гараа хазуулахгїй, бас толгойг нь нааш харуулахгїйн тул Нилов хоёр гарын бїх хїчээр морины даравч шиг чонын омрууны хавьд хїзїїгий нь шахжээ. Чоно урд хєлєє Ниловын мєрєн дээр гаргасан нь тїших юмтай болж жигтэйхэн их хїчээр сэгсчиж гарлаа. Чоно Ниловын толгой хїртэл гары нь хазаж чадахгїй, тїїнийг багалзуурдан євтгєж байгаа Ниловын гар чонын хоншоороо Ниловын нїїр єєд харуулахад саад болж байлаа…
Нилов толгойгоо аль болохоор гэдийлгэхийг хичнээн “Бузар юм! Їїний шїлс миний уруулд хїрсэн болохоор їїнээс аз болж мултарлаа гэсэн ч нэгэнт дууссан хэрэг” гэж бодоод:
- Максим аа нааш ирээч! Нааш ирээч! Гэж хашгирав.
Чоно Нилов хоёрын толгой зэрэгцэж ирсэн болохоор бие бие рїїгээ хялайн харж байлаа… Чоно шїдэндээ хавиран хяхтнасан авиа гаргаж шїлсээ їсэргэнэ… Чоно хойд хєлдєє тулгуур олж ядан Ниловын євдгийг самардах ажээ… Тїїний нїд сарны гэрэлд гялалзавч уурласны тэмдэг огт їгїй, зєвхєн нулимс гоожих нь хїнийхтэй адил санагдана.
- Максимаа, нааш ирээч! Гэж Нилов дахин хашгирав.
Гэвч тээрэм дээр тїїний дууг хэн ч сонссонгїй. Чанга хашгирвал тамир тэнхээ нь суларна гэж Нилов зєнгєєрєє мэдэж байса учир чанга хашгирсангїй.
“Гэдрэг ухарч явсаар хаалга хїрээд хашгиръя” гэж Нилов шийдлээ. Тэгээд ухарч эхэлсэн боловч хоёр тохой ч газар хороогоогїй байтлаа баруун гар нь чичрэн суларч байгааг тэрээр мэдэрлээ. Дараа нь Нилов сэтгэл санааг нь шимшрїїлсэн єєрийн хашгирч байгааг сонсч бас баруун мєр урссєн чийглэг бїлээн юмыг мэдэрлээ. Эцэст нь Максимын дууг сонсч, гїйж ирсэн мєрдєн байцаагчийн царайд айсан шинж илэрч байгааг Нилов ухаарчээ…
Ниловын хуруунууд аргагїй сулрах їед тэр дайснаа тавихад чоно нэгэнт їхсэнийг тїїнд їзїїлжээ. Сэтгэл санаа их цочирдсоноос манарч гїйцсэн Нилов євдєг, баруун гутал нь цус болсныг мэдрэн ухаан алдахын даваан дээр тээрэм рїї буцав. Халуун тогоо, лонхнуудын дїрс хэлбэр, гал тїїнийг ухаан оруулж саяхан давс туулсан аймашиг, бас тїїний хувьд дєнгєж эхэлж байгаа аюулыг Ниловч санагдууллаа. Нойтон толгойтой, нїд нь ихээр эргэлдэж цонхийж цайсан Нилов шуудай дээр суугаад ядарч цуцсандаа гараа унжуулав. Мєрдєн байцаагч Максим хоёр тїїний хцвсыг тайлан шархыг янзалж эхлэв. Нилов сїрхий шархадсан байлаа. Чоно тїїний мєрний арьсыг урж булчинг хїртэл шархдуулжээ. Цусыг арилгаж байсан мєрдєн байцаагч:
- Тїїнийг яагаад гол руу шидсэнгїй вэ? Гэж уцаарлангуй асууна.
- Санаанд орсонгїй, бурхан минь,
Мєрдєн байцаагч тайвшруулан итгэл тєрїїлэх гэж оролдсон боловч тїрїїхэнд галзуу євчний тухай ярьж байсан зїйлд Нилов хэтэрхий автагдсан байсан болохоор ямар ч тайвшруулах їг хэрэгцээгїй болж дуугїй байсан маань дээр юм байна гэж боджээ. Ниловын шархыг боосон болоод эдлэн газар руу Максимыг морь авчруулахаар явуулсан боловч Нилов морин тэрэг ирэхийг хїлээсэнгїй гэр рїїгээ явган явжээ.
Єглєєний зургаан цагийн хирд євчнєєс болж нойргїй хоносондоо цонхийж цайсан, арзайж сэгсийсэн їсгтэй Нилов тээрэм дээр ирж Максимд:
- Євєє минь, намайг Миронд хїргэж єгєєч! Тїргэлж їзээрэй! Явъя! Тэргэнд суугаарай! Гэж хэлэхэд шєнєжин унтаагїй, цонхигор царайтай Максим сэтгэл зовон байж хэд хэдэн удаа эргэж хараад:
- Ноёнтон минь, Мирон руу очихын хэрэггїй… Єршєєж їз, би эмнэж чадна гэж шивнэжээ.
- Сайн байан, ганцхан тїргэлж їзээрэй! Гэж Нилов хэлээд тэсч ядан газар дэвсэлжээ.
Євгєн тїїний нїїрийг дорно зїг харулаад ямар нэгэн юм шивнэнэ шарилжны амттай, эвгїй бїлээхэн шингэн юм аягаар уулгажээ.
- Степка їхсэн… Хїмїїст ямар нэг арга байдаг бодъё… Тэгвэл Степка яагаад їхсэн юм бэ? Ямар ч байсан чи намайг Миронд хїргэж єг гэж Нилов бувтнав.
- Нилов, Миронд итгээгїй болохоор тэднийхээс эмнэлэг рїї Овчинниковт очжээ. Гэж Нилов хэлээд тэсч ядан газар дэвсэлжээ.
Євгєн тїїний нїїрийг дорно зїг харулаад ямар нэгэн юм шивнэнэ шарилжны амттай, эвгїй бїлээхэн шингэн юм аягаар уулгажээ.
- Степка їхсэн… Хїмїїст ямар нэг арга байдаг бодъё… Тэгвэл Степка яагаад їхсэн юм бэ? Ямар ч байсан чи намайг Миронд хїргэж єг гэж Нилов бувтнав.
Нилов, Миронд итгээгїй болохоор тэднийхээс эмнэлэг рїї Овчинниковт очжээ. Нилов тэндээс євчин намдаагч їрлэн эм авч хэвтрээр эмчлїїлэх зєвлєлгєєн сонсоод гар хичээн євдєвч їл хайхран морио хот руу эргїїлэн хотын эмч нарт очихоор явжээ.
Гурав, дєрвєн єдрийн дара їдэш, орой болсон хойно Нилов, Овчинников руу очиж буйдан сандал дээр тэрий унаад амьсгаадан байж турж цонхийж цайсан нїїрний хєлсийг гараараа арчин:
- Эмч минь! Григорий Иваныч минь! Намайг яавал яатугай! Би ингэж байж яагаад ч чадахгїй нь. Нэг бол намайг эмчлээд аль, эсвэл хор уулгаад єг! Ганцхан л ийм байдалтай орхиж болохгїй. Би галзуурах нь! Гэж хэлбэл:
- Та хэвтрээр эмчлїїлэх хэрэгтэй гэж Овчинников єгїїлэв.
- Тэр хэвтэх чинь гайгїй хэрэг. Би яах вэ? Гэж танаас орос хэлээр асууж байна шїї. Та эмч хїн болохоор надад туслах ёстой. Би тарчилж байна. Одоо л галзуурах нь гэж дандаа бодогдох юм. Би унтаж ч чадахгїй, юм идэж ч чадахгїй байна. Бїх юм єнгєрєєд байна. Миний халаасанд гар буу, энэ байна. Тэгээд духандаа сум зоох гэж мєч тутамд їїнийг гаргаж ирэхэд хїрч байна. Григорий Иваныч минь, бурхны ивээлээр намайг эдгэрїїлж єгєєч! Би яах юм бэ? Би профессорт очих уу?
- Ямар ялгаа байх билээ? Очмоор байгаа бол оч л доо.
- Эмчилж эдгэрїїлсэн хїнд тавин мянган рубль єгнє гэж хэрэв уралдаан зарлавал яах бол? Та юу гэж бодож байна? Тэгтэл зарлалыг хэвлїїлэх гэсээр байтал хэд дахин ч галзуурч амжих биз. Бїх хєрєнгєє єгєхєд би бэлэн байна. Намайг эдгэрїїлж єгєєч, би танд тавин мянган рубль єгье. Бурхны ивээлээр та намайг эдгэрїїлж єгєєч! Эгдїї хїрмээр энэ хайрхамжгїй байдлы чинь би ойлгохгїй байна. Би ялаанд хїртэл атаархаж байна… Би золгїй амьтан юм. Миний гэр бїл ч зол заягаї йюм!
Ниловын мєр чичрэн салганаж уйлж гарлаа. Овчинников тїїнийг тайвшруулж:
- Миний хэлэхийг сонсогтун. Таны энэ сандарч тэвдсэн байдлыг зарим талаар би ойлгохгїй байна. Юунд та уйлна билээ? Аюулыг ингэж юунд єсгєнє билээ? Танд євдєхєєсєє євдєхгїй байх боломж илїї байгааг та ойлгооч. Нэгдїгээрт, чононд хазуулсан зуун хїнээс гуч нь євддєг юм. Тэгээд нэг чухал юм нь чоно таны хувцасны гаднаас хазсан болохоор хор хувцсанд шингэсэн байна. Хор шарханд орлоо чгэсэн цус их алдахад тань тэр хор цустай хамт урсаад гарчихна. Галзуу євчний хувьд би санаа их зовохгїй байна, харин шарх л санаа баахан зовоож байна. Учир нь таны болгоомжгїй байдлын харгайгаар ёлом юм уу, тїїнтэй тєстэй юм болж їгдрэх нь амархан гэж хэлэв.
- Та тэгж бодож байна уу? эсвэл та намайг тайвшруулж байна уу? Бїр эсвэл їнэнээ хэлж байна уу?
- Яг їнэнээ хэлж байна. Та їїнийг аваад уншиж їз л дэ гэж Овчинников тавиур дээрээс ном авч аймшигтай хэсгийг алгасаад галзуу євчний тухай бїлгийг уншиж эхлэв. Тэрээр уншиж дуусаад:
- Тэгэхлээр дэмий санаагаа зовоож байна. Тэр чинь галзуу чоно байсан уу, эрїїл чоно байсан уу? гэдэг нь та бидэнд тодорхойгїй байгааг энэ бїхэн дээр нэмж хэлїїштэй байна гэж хэлэхэд Нилов инээмсэглэн:
- Тэр ч тиймээ… Одоо мэдээжийн ойлгомжтой байна. Тэгэхлээр энэ бїхэн чинь шал дэмий юм шив дээ? Гэжээ.
- Тэгэлгїй яахав, дэмий юм.
- За, их баярлалаа. Та чинь их ухаантай хїн байна. Минйи санаа амарлаа… Би бїр баяртай байна. Їнэн шїї… гэж Нилов баясгалантайгаар гараа хооронд нь їрж инээмсэглэн єгїїллээ.
Нилов Овчинниковыг тэврэн авч гурав дахин їнсэв. Дараа нь сайн санаат, эрїїл чийрэг эрчїїлд байдаг хїїхэд ахуйн золбоо хийморь тїїнд бий болжээ. Тэгээд ширээн дээрээс морины тахыг авч нугалах гэсэн боловч баярлаж хєєрсєн, бас мєрний євчнєєс болж яаж ч чадсангїй, зєвхєн зїїн гараараа эмчийг бїсэлхнийн доогуур тэвэрч єргєєд єрєєнєєс нь хоолны єрєє хїртэл авч явжээ. Овчинниковынхаас Нилов баяр баясгалантай гарч явахад тїїний єргєн хар салхал дээр нь гялтганаж байсан нулимсны дусал зээнтэйгээ хамт баярлаж байгаа аятай болжээ. Нилов шатаар бууж явахдаа хїнгэнэсэн дуугаар хєхєрч шатны хайсны нэг шон булгарч унахуйц их хїээр шатны бариулыг ганхуулахад Овчинниковын хєл дорхи бїх шат дайвалзжээ.
Овчинников тїїний єргєн нурууг энхрийлэн хараад “Мєн баатар эрээ! Мєн сїрхийяа! Гэж боджээ.
Нилов тэргэндээ суугаад далан дээр чонотой хэрхэн їзэлцсэн тухай эхнээс нь аваад нэгд нэгэнгїй дахин ярьж:
Яггїй тоглоом болсон юмаа. Нас єтєлсєн їед дурсах юмтай л хїндээ. Тришкаминь, яваад байгаарай! гэж баясгалантай инээжээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment