Thursday, December 13, 2007

Зочны уурласан учир

Ойн цагдаа Артемын яйжийсан намхан байшинд бараан єнгєтэй том зурмал бурхны дор їрчлээ суусан царай бїхий, хїзїїнээс ургасан сахалтай, туранхай намхан ойн цагдаа Артем, шинэхэн улаан даавуун цамц, усны том гутал ємссєн чацархаг, явуулын залуу аянчин хоёр сууж байлаа. Дээр нь лонхонд суулгасан тосон дэн залхуу хїрэм асч буй хєлтэй явган ширээний хажууд тад сууна.
Ширїїн борооны ємнє байгаль ертєнц ердийнхээрээ догширдгийн адил гадаа шєнийн харанхуйд хїчтэй шуурга болж байлаа. Салхи ууртайяа исгэрэн бєхийж налсан модод сэтгэлд эьгїй шуугина. Цонхны нэг шилийг цаасалсан нь тасран унасан навчис тэр цаасан дээр бууж байгаа сонсогдоно.
Айсан мэт їл цавчих нїдээр анчныг Артем харж сєєнгє паргиа дуугаар шивнэн:
-Би чоно, баавгай бусад араатнаас айдаггїй боловч хїнээс л айх юм. Буу, єєр бусад зэвсгээр араатнаас аврагдаж болно, харин муу хїнээс аврагдахын аргагїй гэдгийг сайн санаат чамд хэлэх байна гэв.
-Мэдээжийн хэрэг Араатныг буудаж болно, харин хїн буудчихвал хариуцлага хїлээж Сибирьт цєлєгдєнє шїї дээ.
-Эрхэм минь, нааш цаашгїй гучин жил ойн цагдаа хийж байгаа би хичнээн муу хїнийг тэвчиж єнгєрєєснийг ярих арга алга. Хїссэн хїсээгїй тэд энд хїрээд л ирнэ. Байшин маань энэ хавцалд байгаа болохоор явуулын хїмїїсийн яг зам газар, тэр гайхлууд шууд хїрээд ирнэ гээч. Тийм муу хїмїїс малгай авч загалмайлахаа ч їл мэднэ. Тэгээд шулуухан "Талх єгєєд орхи”! гэнэ. Надад яаж талх байх билээ? Ямар эрхтэйдээ тэгж нэхдэг билээ! Явуулын архичин бїрийг би тэжээж байх ёстой саятан хїн її? Тэд ядахдаа загалмай зїїхгїй байж нїдээ хялалзуулан юу ч бодсон юмгїй шууд “Талх єг”! гэж чихэн дээр тасхийнэ. Єгєхгїй бол… Тэр гайхлуудтай зодолдолтой биш дээ. Зарим нь єргєн ханхар цээжтэй, чиний гутал шиг нударгатай байдаг юм. Гэтэл би ямар вэ дээ’ Намайг чигчий хуруугаар зангахад болно. Тэгээд талх єгєхєд цусалж орхиод баярласан гэж хэлэх ч їгїй, байшингийн дэргэдїїр єнгєрєєд єгнє. Зарим нь бас “Мєнгє чинь хаана байгааг хэл”! гэж мєнгє нэхнэ. Надад яаж мєнгє байх вэ?
-Сар бїр хєлс авч, цай, мод сэмхэн дамладаг ойн цагдаа мєнгєгїй байдаг юм бий! Гэж анчин инээвхийлбэл Артем айсан маягтай анчин руу хялайн хараад шаазгай сїїлээ хєдєлгєхийн адил сахлаа хєдєлгєн:
-Чи надад ийм їг хэлэхээргїй хїїхдээрээ байна. Энэ їгэндээ чи эзэн болно шїї. Чи чинь хаанаас ирсэн юун хїн байна аа? Гэж хэлэв.
-БиВязовскийн ахлагч Нефедийн хїї
-Зэвсгээр тоглож явдаг… Би залуудаа бас л ингэж зугаагаа гаргаж явсан юм. Бид ч их нїгэлтэй улсаа! Гэж Артем эвшээснээ-Гайтай юм, сайн хїмїїс цєєхєн болж муу санаатан, зандалчид тоолохын аргагїй олширчээ, хєєрхий гэв.
-Чи чинь надаас айж байгаа юм шиг…
-Уухай, би чамаас юу гэж айх юм бэ? Би гадарлалгїй яахав. Чи орж ирэнгїїт загалмайлж, мэхийн ёсолсон. Чамд талх єгч болох хїн гэдгийг би мэдэж байна… Би ганц бие хїн, пийшингээ ч галладаггїй, халуун тогоогоо худалдаж орхисон.. Ядуу болохоор мах юмуу аар саар юм хадгалдаггїй, харин талхтай байдаг юмаа.
Энэ їеэр вандан доогуур ямар нэгэн юм дуугарч улмаар архирах дуу гарахад Артем цочин хєлєє татаж аваад анчин руу гайхан харав.
Миний нохой чиний муурыг сїрдїїлж байна гэж анчин хэлээд вандан доогуур шагайн-Мондинууд минь ноололдож гарах нь уу? Чиний муур яс арьс болсон золбоогїй амьтан байна даа гэж хэлэв.
-Зєнєчихєєд цагаа хїлээж байга аюм даа хєєрхий… Чи вязовскийгаас яваа гэж хэлэв її?
- Чи їїндээ идэх юм єгдєггїй юм байна. Энэ чинь муур ч гэлээ адгуусан амьтан болохоор амьсгалж байна. єрєвдєх хэрэгтэй! Артем анчны їгийг сонсоогїй юм шиг їргэлжлїїлэн:
- Танай Вязовскийнхан бас горьгїй улс. Жилдээ хоёр дахиад сїмээ тоносон… Тийм тэрслїї юм гэж байх уу? Бурхны эд баялгийг тонож байгаа юм чинь хїнээс байтугай бурхнаас имээхээ байсан улс биз. Тийм юмсыг дїїжилсэн ч шийтгэл багадна. Урьдын цагт мужийн амбан захирагчид тийм луйварчдыг алуурчдаар гэсгээн цээрлїїлдэг байсан юм.
- Ташуурдаад ч, шїїж залхаагаад ч нэмэр алга. Муу хїнээс муу юмыг арилгаж бодоггїй шиг байна.
- Тэнгэр бурхан минь єршєєж хайрла! Биднийгээ зїсэн бїрийн дайсан энэрэлгїй хїмїїсээс аварч хайрла! Єнгєрсєн долоо хоногт Воловын Займшиищид нэг хадланч хадуураар нєгєєгийн цээжийг хатгаж алсан байан. Яагаад тэсгэн гээч, бурхан минь! Нэг хадгланч нь ундааны ргазраас согтуу гарч яваад бас согтуу явсан нєгєєтэйгєє тааралдсан байж л дээ… гэж ойн цагдаа шїїрс алдан єгїїлэв.
Анчин тїїний ярьсныг анхааралтай сонсч сууснаа гэнэт цочин царайгаа барайлган анир чагнаж:
- Байзаарай, хїн хашгирах шиг боллоо гэж яриаг тасалжээ.
Анчин, ойн цагдаа хоёр харанхуй цонхноос хараа їл салган чимээ чагналаа. Ямар чшуурганы їеэр сонсорч хїмїїсийн сонсдог тийм авиа ойн шуугиан дундаас сонсогдовч хїмїїс тусламж хїсч байна уу, эсвэл агаар тэнгэрийн эвгїйрхэл яндан даган исгэрч байна уу гэдгийг ялгахын аргагїй ажээ. Гэвч салхи дээврийг хуу татаж цонхны цаасыг балбахын хажуугаар “Авраач!” гэсэн тод дуу сонсогдов.
Анчны црай цайран босонгуут:
- Чиний ярьдаг зандалчид санаснаар хїрээд ирэх шив гэж хэлбэл ойн цагдаа:
- бурхан єршєє! Гэж хэлээд мєн царай нь цайж бослоо.
Анчин ямар ч зоилгогїй цонх руу харж байшиг дотуур нааш цааш алхлан:
- Яасан айхавтар пад харанхуй шєнє вэ? Яг тонуул хийх цаг даа. Дахиад хаширрахыг сонсов уу? гэж бувтнав.
Ойн цагдаа хараагаар зурмал бурхнаас анчин руу шилжїїлж гэнэтийн мэдээ сонсч айн сандарсан хїний байдлаар вандан дээр сууж:
- Эрхэм минь, чи їїдний єрєє рїї орж тїгжээг тїгжээч! Бас гэрэл утраамаар байан гэж уйлагнан єгїїлэв.
- Яагаад тэр вэ?
- Гэнэт нааш ороод ирвэл… Бидний нїгэл биз!
- Гарах хэрэгтэй байхад чи тїгж гэж рбайдаг, мєн дїїрсэн толгойёо! Гарах уу їгїй ю?
Анчин мєрєндєє буу їїрч малгайгаа ємсєн:
- Хувцсаа ємсєєд буугаа ав! Флерка, нааш ир! Гэж нохойгоо дуудавал хазуулж салбарсан урт чихтэй, ердийн болон англи їїлдрийн1 эрлийз нохой вандан дороос гарч ирээд эзнийхээ хєлийн дэргэд суниан сїїлээ шарвалзуулав.
- Чи юунд суугаад байгаа юм бэ? Явахгїй юм уу? гэж анчин ойн цагдаа руу хашгирав.
- Хаашаа?
- Хїнд туслахаар.
- Миний хэрэг юу билээ? Тїїгээрээ єнгєрєг гэж ойн цагдаа гараа сэгсрэн бїх биеэ хурааж єгїїлэв.
- Чи яагаад явах дургїй байна вэ?
- Аймшигтай ярианы дараа энэ харанхуйд одоо би нэг ч алхам гадаа гарахгїй, тїїгээрээ л єнгєрєг. Би тэр ой дотор юу эс їзсэн билээ?
- Айж байна уу? Эсвэл чамд буу байхгїй юї? Явж буян хийе. Ганцаар явахад аймаар, хоёулаа бол дээр шїї дээ. Сонсч байна уу? Дахиад хашгирлаа. Бос бос!
- Залуу минь, чи намайг юу гэж бодвол бод ! Їхэл рїї явах тийм тэнэг хїн би биш гэж ойн цагдаа гунганав.
- Тэгээд чи явахгїй юм уу?
Ойн цагдаа дуугарсангїй. Хїн хашгирахыг сонссон бололтой нохой єрєвдєнгїй хуцав. Анчин нїдээ ууртайгаар дїрлийлгэн
- Явах уу, їгїй юї? гэж чамаас асууж байна хэмээн хашгирвал:
- Хоргоогоод салдаггїй эр юмаа, єєрєє яв! гэж ойн цагдаа їрчигнэн єгїїлэв.
- Єєдгїй новш!… гэж анчид хараагаад їїд рїї очин – Флекрка нааш ир! Гэв.
Анчин їїдийг нэлийтэл онгойлгож орхиод гарахад байшин дїїрэн салхи хїїгж дэнгийн гэрэл хїчтэй сэвэгдэн нэг сїрхий улалзсанаа унтрав.
Анчныг гарсны дараа ойн цагдаа їїдээ оньслохдоо хавцал дахь тогтоол ус, хажууханд байгаа нарс холдож яваа зочныг нижигнэн цахилах цахилгаан гэрэл харж амжив. Алсад аянга нижигнэсээр…
Ойн цагдаа бадриун том тїгжээг том тємєр гогцоонд яаран шургуулж оньслохдоо
- Гэгээн минь, гэгээн минь.. Ийм ч тэнгэр байгаасай! гэж їглэнэ.

1 Английн урт їстэй, сеттеры їїлдрийн анч нохой (орчуулагч)

Ойн цагдаа байшиндаа буцаж ороод пийшинг тэмтрэн олж їстэй дээл толгой дээгїїрээр нємрєн хэвтэж байхдаа чимээ чагнасаар байлаа. Хїн хашгирах дуулдахаа байсан боловч аянга улам хїчтэй нижигнэн бууж байлаа. Салхинд хєєгдсєн бїдїїн ширхэгтэй борооны дусал цонхны шил, цаасыг ширїїн балбахыг тэр сонсч бороонд нороод хожуулд бїдчин яваа анчныг дїрслэн бодохдоо “Ширїїн гайхал чинь, айснаасаа болж шїдээ хавирч яваа даа! Гэж таамаглана.
Арван минут єнгєрєєгїй байтал хїний хєлийн чимээ сонсогдон дараа нь їїдийг хїчтэй цохиход:
- Хэн бэ? Гэж ойн цагдаа хашгирвал
- Би байнаа, їїдээ тайл! Гэж анчин хэлэв.
Ойн цагдаа пийшингээс буун дэн тэмтрэн олж асаагаад їїдээ тайлахаар очив. Анчин нохой хоёр шалба норжээ. Тэр хоёр их хїчтэй бороонд цохиулсан нь мушгиагїй даавуунаас асгарах адил тэдний биеэс ус гоожиж байв.
- Юу болов оо? Гэж анчин асуувал залуу эр амьсхийснээ:
- Нэгэн тэнэг тэгээд айсан байх нь… Чи тїїнийг замд нь оруулж єгєв її?
- Чам шиг ийм єєдгїй амьтанд хариулмааргїй байна гэж анчин хэлж нойтон малгайгаа вандан дээр шидэж орхиод - Чи бол єєдгїй амьтан, адгийн шаар гэж би чамайг одоо ойлголоо, Манаач нэртэй цалин хєлс авч байдаг олхиогїй новш… гэж їргэлжлїїлэн хэллээ.
Ойн цагдаа гэм буруутай хїний алхаагаар пийшин рїї сажлан очиж унтахаар хэвтлээ. Анчин вандан дээр сууж юм бодсоноо нойтон хэвээр вандангийн дэргэдїїр хэвтсэнээ босч дэн унтраагаад дахин хэвтэв. Нэг удаа аянга хїчтэй нижигнэхэд эргэн хєрвєєснєє нулимж:
- Айлаа гэнээ.. Хэрэв тэр авгайг хутгалсан бол юу болох билээ? Хэн тїїнийг хамгаалах юм бэ? Адилхан л загалмай зїїсэн настай хїн байа.. Ёстой гахай гэж їглэнэ.

Ойн цагдаа гунганаж шїїрс алдав. Флерка хаа нэгэн газар харанхуйд нойтон биеэ сэгсэрч эргэн тойрон ус їсэргэв.
- Зовлон їзээ биз. Хэрэв тэр авгайг хутгалсан бол чи ч нэг их зовохгїй шинжтэй дэг ээ? Бурхан чамайг гэсгээг! Чамайг ийм єєдгїй новш гэж мэдсэнгїй гэж анчин їргэлжїїлэн єгїїллээ.
Нам гїм боллоо. Догшин сїртэй їїл намдаж аянганы нижигнээн холдсон хэр нь бороо орсоор байлаа.
Анчин нам гїмийг эвдэн:
- Хэрэв авраач гэж тэр авгай биш чи хаширсан гэж бодоод їзье. Чам шиг адгуусыг хэн ч аврахгїй байсан бол сайн байх уу? Чи ичгїїргїй зангаараа намайг жигшээж орхив.
Жаахан байзнасны дара анчин дахин:
- Хїнээс айж байгаа болохоор чи мєнгєтэй хїн болж таарна байна. Ядуу хїн айх ёсгїй гэж хэлэв.
- Энэ їгэндэ эчи бурхны ємнє эзэн болно шїї. Надад мєнгє байх ч їгїй гэж Артем
Пийшин дээрээс хэрчигнэсэн дуугаар хэлэв.
- Уухай! Єєдгїй амьтад дандаа мєнгєтэй байдаг.. тэгээд чи яагаад хїнээс айдаг юм бэ? Мєнгєтэй л байж таарна. Чамд ойлгуулахын тул мєнгий чинь авч хорондоо чамайг дээрэмдэнэ дээ.
Артем пийшингээс чимээгїй гулсан бууж дэн асаагаад зурмал бурхны дор суулаа. Тїїний царай цонхий жанчнаас хараа їл салгана.
Анчин босч:
- Дээрэмдэнэ дээ, чи юу бодно вэ? Та нарыг сургах хэрэгтэй ! Мєнгєє хаана нууснаа хэлэх її? Гэж хэлбэл Артем борхирон суугаад нїдээ цавчилна.
- Юундаа анивчсан юм бэ? Мєнгєє хаан нуусан бэ? Золиг минь, чи хэлгїй болчихов уу? Яагаад дуугїй байна вэ?
Анчин ухасхийн босч ойн цагдаа руу очин:
- Бэгбаатар шувуу шиг шїдээ бїлтийлгэнэ шїї! За яав? Мєнгєє єгєхгїй бол буудна шїї гэв.
- Чи юунд намайг хоргооно вэ? Юуны учираас энэ вэ? Бурхан бїгдийг харж байгаа шїї! Чи энэ хэлсэн їгэндээ эзэн болоорой. Чи надаас мєнгє нэхэх ямар ч эрхгїй! Гэж ойн цагдаа орилон хэлж нїднээсээ бєєн бєєн нулимс дуслуулж байв.
Артемын уйлсан царайг анчин хараад нїїрээ їрчилгэн байшин дотуур нааш цааш явснаа малгайгаа нїд рїїгээ дарж ємсєн буугаа шїїрэн авч:
- Чамайг харах дургїй хїрч байна. Чамайг ер нь харж чадашгїй нь. Тэртээ тэргїй би танайд унтахгїй. Баяртай! Гэж шїдээ сийгїїлэн хэлээд нохойгоо дуудав.
Хаалга тасхийж уурласан зочин нохойгоо дагуулан гарвал Артем їїдээ тїгжиж загалмайлаад хэвтэв.

No comments: