-Бага дарга Дэлсдэг, та энэ есдїгээр сарын гуравны єдєр цагдаа жигийн, хошууны ахлагч Аляпов, хєдєєгийн цагдаа Ефимов, гэрчийн этгээд Иванов,Паврилов нарыг бас зургаан тариачныг зодож їг хэлээр доромжлоод дээр дурьдсан албаны гурван хїнийг албан їїргээ гїйцэтгэж байхад нь дарлан доромжилсон хэрэг єдїїлсэн байна. Та єєрийнхєє бурууг хїлээх її?
Ууртай їрчгэр царайтай бага дарга Дэлсдэг номхон зогсч їг бїрийг таслан командалж байгаа мэтээр єгїїлж хоолойгоо шахаж сєєнгє дуугаар:
-Эвлїїлэх шїїхийн дарга аа! Хуулийн бїх зїйлийг їзвэл, аливаа учрыг харилцагдан тодорхойлогдох явдал гаргана. Гэмтэн би биш ба харин бусад хїмїїс гэж бодогдоно. Энэ хэргийн бїх учир шалтгаан бол тэнгэрийн оронд тєрєх болтугай! Нэг їхсэн хїїрийн улмаас бологдсон хэрэг юм. Би гуравны єдєр єєрийн эхнэр Анфисагийн хамт яаралгїй томоо бїхий байдлаар явагдаж байтал, эрэг дээр олон овоорогдож байв. Ямар эрхтэй учиртай болж, энд хїмїїс овоорогдож байгааг би асуув. Юунд овоорогдов?
Ард иргэдийг сїрэглэн овоорогдож явагдана гэж хуульд заагдсан байна уу? Тарцгаагтун! Гэж хашгиралдсан билээ. Гэр гэртээ хоригдог гэж ийш тийш нь тїлхэлж хєдєєгийн цагдааг бас тэдний шилэн хїзїї рїї нь ёврон хєє гэж тушаасан гэв.
-Та бол цагдаа ч биш, хошууны ахлагч ч биш мєртєє ардуудыг тараан хєєдєг юї билээ?
-Тэгээд л болдоггїй юм даа! Тэгээд л болдоггїй юм даа гэж тасалгааны тал бїрээс хїн шуугилдаж –Тун ч болдоггїй амьтан шїї. Биднийг амар заяа їзїїлэхгїй, ингээд байдаг юм даа! Бид арван таван жил тэссээр ирлээ. Цэргээс халагдаж ирсэн цагаасаа биднийг тосгоноо хаяж зугтаахад хїргэж байна. Хїн бїгдийг зовоож байдаг амьтан шїї! Гэхэд гэрчийн этгээд ахлагч:
-Тэр яах аргагїй їнэн їг. Бид бїгдээрээ энэ тухай тїмэн гомдлоо илэрхийлж байна. Энэ хїнтэй хамт аж тєрєн сууж хэрхэвч болохгїй болоод байна. Биднийг эргэл мєргєл хийж явсан ч, ямар нэг найр болсон ч тэр, бэр буулгаж хурим хийсэн ч энэ хїн хангинатал загнаад салдаггїй, журам дэглэмтэй болгоно гэж хїїхдийн чих тас мушгиж авгай хїїхнийг садар самуун гаргана гэж хойноос нь хадам эцэг шиг дагаж салдаггїй… Саяхан дуу дуулж болохгїй, гал гэрэл барьж болохгїй гэж тушааж дуу дуулах хууль байхгїй гэж айлаар эргэж загнан тушааж явсэн гэхэд нь шїїхийн дарга:
-Та тїр хїлээж бай. Таны єчиг мэдїїлэх цаг арай болоогїй. Одоо энэ Дэлсдэг мэдїїлж байг, за Дэлсдэг чи єчгєє їргэлжлїїлж мэдїїл! Гэв.
-Жа! Гэж тэр бага дарга сєєнгє хоолойгоор хариулаад: Таны айлдаж байгаагаар їзвэл, иргэдийг тарааж хєєхийг надад хамаагїй гэж байна… Жа тийм гэж бодьё… Хэрїїл шуугиан гарвал яана вэ? Ард иргэд ёс бусын хэрэг єдїїлэхийг зєвшєєрч болох уу? Ард иргэдэд тэгж эрх дураар нь тавих хууль хаа байна вэ? Би л їїнийг хєєж тараахгїй, цээрлїїлэхгїй байсан бол хэн тэгэх юм бэ? Бїх тосгоны дотор зїй ёсыг мэдэх хїн надаас єєр хэн ч алга. Дарга аа, би жирийн хїмїїстэй яаж харьцахыг єєрєє мэднэ. Дарга аа, би бїгдийг ойлгож чадна. Би тосгоны эр биш, би бол бага дарга, халагдсан тїгээгч тушаалтай хїн. Варшав хотод цэргийн штабт албатай байгаад, ямар ч эндэгдэлгїй гарсан юм гэдгийн їнэн учрыг їїнд оршихыг анхаарагдана уу. Тэгээд гал командад байгаад євчний тамиргїй учраас гарч, эрэгтэйчїїдийн сонгодог дэд гимназид хоёр жил хаалгачийн албан хааж тєгс ёсыг мэднэ. Хєдєєний эр бол энгийн хїн бєгєєд юуг ч їл ойлгоно. Харин миний їгийг сонсох хэрэгтэй. Учир нь тэд нарт тус болно. Энэ хэргийг ч гэсэн жишээ болгон авч болох юм… Жишээ нь би ард иргэдийг тарааж хєєхийн хамтаар, бас эргийн элсэн дээр усанд живж їхсэн хїний хїїр байхыг їзээд, тэр хїн ямар учраас ингэж хэвтэж байгааг асуусан юм. Энэ нь чухам ямар журам юм бэ? Цагдаа юу харж байгаа юм бэ? Мєн цагдаа ямар учраас дарга нартаа мэдэгдэхгїй байгаа юм бэ? Гэж би хэлсэн. Сибирт цєлєгдєх гэмт явдал ч байж магадгїй, їгїй бол хїн амины хэрэг ч байж болох юм, гэхэд Жигин цагдаа ямарч анхаарал тавих дадалгїй, харин тамхиа татаж байв. “Танай энд ямар сїрхий зааварчин бий болчихов оо? Хаанаас гараад ирэх нь тэр вэ? Энэ хїний зааваргїйгээр бид юу хийх яахаа мэдэхгїй байгаа юм гэж її”? гэж миний урьдаас хэлэв. Энд анхаарал тавигдах бишээр чи ийм тэнэг зогсч байвал, мэдэхгїй байна гэж би хэлэв. Тэгэхэд тэр хїн цагдаагийн даргад аль єчигдрийн дуулгасан гэж хэлсэн, юунд цагдаагийн даргад дуулгасан билээ. Бїгд хуулийн ямар зїйлд тэг гэж заагдсан байна. Усанд орж їхсэн ба боож їхсэн ба бусад хэргийг цагдаагийн дарга мэдэж чадах уу? Энэ бол эрїїгийн хэрэг, иргэний хэрэг... гэж би хэлээд энэ хэргийн тухай чи мєрдєн байцаагч ба шїїгч нарт буухиа довтолгож мэдэгдэж хамгийн нэгдїгээрт акт їйлдэж эвлїїлэх, шїїхийн шїїгчид хїргїїлэх хэрэгтэй гэж би хэлсэн. Харин цагдаа їїнийг цєм сонссон ба хєдєєний эрчїїд инээж байсан ба тїїнийг дагалдаж бїгд инээцгээж байсан. Дарга аа би жаахан єргєж мэдїїлж болно. Энэ ч инээж байсан, энэ ч инээж байсан бас Жигин ч инээж байв. Та нар юунд шїднїїдээ ярзайлгацгаав? Гэж асуухад харин цагдаа “энэ мэтийн хэрэг эвлэрїїлэх шїїхийн шїїгчид хамаагїй юм” гэжээ. Ийм їгийг сонсоод халуу оргитол уур минь хїрсэн юм. Цагдаа аа! Чи тэгж хэлсэн биз гэж бага дарга Дэлсдэг, Жигин цагдаагийн зїг хандаж асуувал:
-Хэлсэн гэж хариуллаа.
-Чи энгийн хїмїїсийн ємнє “эвлэрїїлэх шїїхийн шїїгчид ийм хэрэг хамаагїй” гэж хэлсэн. Энэ їгийг чинь бїгд санасан, халуу оргитол миний уур хїрсэн, тєгс бие айдас хїрсэн, чи тэр їгээ дахиад хэл, дахиад хэл, ийм тийм муу амьтан гэж хэлсэн. Тэрхїї бас л дахин єнєєх їгээ хэлсэн, би тїїний єєдєєс ухасхийгээд, чи эвлэрїїлэх шїїхийн ноён шїїгчийг тэгж хэлж яаж болно? Чи цагдаа хїн байтал, засаг тєрийн эсрэг зогсох нь уу? Тийм її? Хэрэв эвлэрїїлэх шїїхийн ноён шїїгч чиний энэ їл итгэгдэх байдлаас болж мужийн улс тєрийн цагдаагийн ерєнхий газар чамайг дураа хїрвэл хїргїїлж чадна гэгчийг мэдэх її? Эвлэрїїлэх шїїхийн ноён шїїгч, ийм улс тєрийн ноцтой їгний улмаас чамайг хаана ч хєєж хїргэж чадахыг чи мэдэж байна уу? Гэж би хэлсэн. Гэтэл хошууны ахлагч “эвлэрїїлэх шїїхийн шїїгч нар хэр хэмжээнээсээ илїї эрх байхгїй, тэр хїн аар саар хэрэг шийтгэдэг юм” гэж хэлсэн байсан. Бїгд дуулсан… Тэгэхэд нь чи засаг тєрд доромжлох гэж яаж болно? Харин чи надтай ингэж бїї тоглоом хий. Дэндвэл хэрэг биш болно нєхєр минь гэж би хэлсэн. Варшавт буюу эс бол эрэгтэйчїїдийн сонгодог дэд гимназид хаалгач байхдаа ямар нэг їл нийлэлцэх їгийг сонсохын хамт улс тєрийн цагдаа байна уу гэж гудамжинд гарч даргаа нааш ирээч гэж хэлээд ийм ийм їг хэлж байна гэж илтгэдэг байсан. Энд тосгонд хэнд хэлэх вэ? Миний уур хїрэв Одоогийн ард иргэд єєрийн дураар загнаж дуулгавартай биш байдалдаа эрдэж байхад нь би гомдож гараа далайж… нэг их чанга биш боловч зїгээр аяархнаар… дарга танд ийм їгсийг хэлэхгїй байлгахын тулд… гар хїрсэн явдал байна. Хошууны ахлагчийг цагдаа ємгєєлж їг хэлсэн, би уур их хїрч цагдаад ч гар хїрсэн, тэгээд энэ хэрэг мандав. Ноён минь миний уур их хїрэв. Ер нь зодохгїйгээр болохгїй байсан юм шїї. Хэрэв тэнэг хїнийг зодохгїй бол єєртєє нїгэл хураах болно. Хэрэв хэрэг тохиолдвол… Хэрэв ёс дэглэм алдагдвал би аргагїй болно шїї дээ.
-Тэгж яаж болох вэ? Їймээн шуугиан гарвал тэр тухайд нь хариуцан эрхлэх цагдаа, тосгоны ахлагч, хєдєєгийн цагдаа гээд байна шїї дээ гэхэд Дэлсдэг:
-Їгїй ганц цагдаа яаж тэр бїгдийг харгалзах юм бэ. Тїїнээс гадна бас миний ухамсарлалыг цагдаагийн ухамсарлал гїйцэж чадахгїй… гэхэд нь шїїгч:
-Танд тэр мэтийн юм хамаагїй гэдгийг та ухаарч їзээч дээ гэжээ.
-Юу гэнээ! Энэ чинь яагаад миний хэрэг биш байдаг юм бэ? Мєн л сонин хэрэг байна даа… Хїмїїс ёс бус хэрэг єдїїлж байхад, миний хэрэг биш гэнээ. Тэднийг би магтах хэрэгтэй юм уу? Би тэднийг дуу дуулахыг хориглосон… гэж тэд бас танд гомдол мэдїїлж байна. Дуунд ямар сайхан юм байна вэ? Тэд ажил хийхийн оронд дуу дуулж байна. Гэтэл бас їдшийн харанхуйд гэрэлтэй суудаг нэг маяг олж авсан байна. Хэвтэж унтах хэрэгтэй. Тэгж ярьж шуугих, инээд наадам болцгоодог, энэ нь надад цєм бичээстэй гэхэд нь шїїгч:
-Танд юу бичээстэй байна вэ? гэжээ.
-Хэн гэрэлтэй сууж байдаг тухай гээд Дэлсдэг єврєєсєє тос болсон цаастай бичиг гаргаж нїднийхээ шил зїїж:
-Гал гэрэлтэй суудаг тариачид бол Иван Прохоров, Савва Микифоров, Петр Петров нар болно. Цэргийн ар гэр, бэлэвсэн эм Шустова нь Сесен Кисловтай хууль бусаар завхайран ханьцаж суудаг. Игнат Сверчок нь илбэ хийдэг, тїїний эхнэр Мавра нь шулам эм бєгєєд шєнийн цагаар бусдын їнээнїїдийг саадаг юм гэхэд нь:
-За болно! Гэж шїїгчээс нєгєє гэрчийн этгээдийг асууж эхэллээ.
Бага дарга Дэлсдэг нїднийхээ шилийг дух єєдєє сєхєж, шїїгчийг миний талын хїн биш болох нь гэж гайхан харж бїлтгэр нїд нь гялалзан, хамар нь улаан болоод, шїїгч гэрчийн этгээдийг хараад юуны учраас шїїгчийн сэтгэл хєдєлж, тасалгааны энд тэндээс хорссон байдалтай їг, инээдээ барж ядан хєхрєлдєх чимээ гарч байгааг юу болж байна даа гэж ер ойлгож ядан сууж байснаа нэг сар гянданд хорих ял шийтгїїлснээ ч ухаарлаж чадсангїй.
-Ямар хэрэг хийсэн гэж намайг ингэчих вэ? Гэж гайхаж ядсандаа гараа сарвайлган, ямар хуулиар тэр вэ? Гээд дэлхий ондоо болж, амьд явахын аргагїй боллоо гэж ухаанд нь орж, сэтгэлд нь уйдам муухай юм бодогдовч, шїїхийн тасалгаанаас гадагшаа гараад гадаа бєєгнєрєн юм хэлэлцэж байгаа хєдєєний хїнийг хараад сурсан юм сураар татуулахгїй гэж хоёр гараа номхон зогсох байдлаар доош нь болгоод ууртай сєєнгє муухай хоолойгоор:
-Иррр-гэдээ! Тарцгаа! Битгий овооролд, гэр гэртээ харьцгаа, гэж хашгирчээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment